Малчдын тоо өсчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 09

Үндэсний статистикийн газраас өнгөрсөн оны байдлаар 4500 малчин өрх нэмэгдсэн талаар судалгаа гаргажээ. Энэ тоо зөвхөн бэлчээр дээрээ мал малладаг өрхийн тоо аж.

Сүүлийн нэг жилийн хугацаанд Хүнс хөдөө аж ахуйн яамнаас ХАА-н биржийг байгуулсан нь малаас гарах түүхий эдийн үнийг тогтворжуулж өгсөн нь мал маллах иргэдийн тоо өсөхөд нөлөөлсөн хэмээн албаны хүмүүс үзэж байгаа аж. Малынхаа ноосыг хаяад нүүдэг байсан малчид ноосны урамшуулал олгодог болсноор тэдний орлогыг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдсэн.  Энэ нь хөдөөд малаа маллаад ашиг шимээр нь үр хүүхдээ сургаж, амьдралаа залгуулахад том түлхэч болсон хэмээн мэдээллэжээ. 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(5.63.126.0) 2015 оны 02 сарын 09

saihan medee bn aa hotod uygaa hiij baidag bn aa huduunuu saihan agaart eruul saruul aj turuh heregtei bagaasaa ussun huuhduud bol

0  |  0
Top