Халаасны хулгайчдыг баяр өнгөртөл саатуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 09

Сар шинийн баяр болж байгаатай холбоотойгоор халаасны хулгайн гэмт хэрэг ихэсдэг билээ. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн алба хаагчид Нарантуул худалдааны төвд эрчимжүүлсэн арга хэмжээ авч тус төвийн цагдаагийн судалгаанд байдаг 16 хүнийг хүний хөдөлгөөн ихэсдэг 12-18 цагийн хооронд түр саатуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.  Халаасны хулгайн гэмт хэрэг байнга үйлддэг 8 эрэгтэй, 8 эмэгтэйг баярын өдөр өнгөртөл саатуулахаар болсноо албаныхан мэдээллэсэн байна.

Цагдаагийн байгууллагаас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээ явагдаж байгаатай холбогдуулан хүний хөдөлгөөн ихтэй томоохон худалдааны төвүүд, олон нийтийн тээврийн хэрэгсэл болон үзэсгэлэн худалдаагаар их хэмжээний бэлэн мөнгөтэй явахдаа сонор сэрэмжтэй байхыг иргэддээ анхааруулж байна.

 Д.Солонго

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(75.166.119.145) 2015 оны 02 сарын 10

zygeerl heden honog saatyylaad gargadag dahiad hichneen hyniig hohirooh bol doo hulgai hiideggyi boltoln surgaj boldoggyi umuu,heden jil niigmees tusgaarlachih heregtei

0  |  0
ардын шүүх(202.126.89.199) 2015 оны 02 сарын 09

мэргэжил дээшлүүлэх сургалт цугларалтнд сууж байгаа улс юм биздээ.нүүрэн дээр нь хулгайч гэсэн шивээс хийдэг болох юмсан.

0  |  0
zochin(188.226.172.203) 2015 оны 02 сарын 09

sain baina

0  |  0
Wow a(103.26.194.7) 2015 оны 02 сарын 09

Bie bieneesee turshlaga. Soliltsoh. Simenar. Bolj baigaa yum. Baina

0  |  0
Top