Газар өмчилсөн иргэдийн нэрс тодорлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 09

Иргэдэд газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн бүртгэл өнгөрөгч сарын 26-аас энэ сарын 9-ний 12 цаг хүртэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Өмчийн харилцааны газрын цахим хуудсаар явагдаж дуусчээ. Хоёрдугаар ээлжийн газар өмчлүүлэхэд шинэ 5, хуучин 3 гээд нийт 8 байршил 13819 нэгж талбар газар өмчлүүлэх бөгөөд албан ёсоор цахим бүртгэлийн ажиллагааг дууссаны дараа компьютер автоматаар иргэдийн регистрийн дугаараар сонголт хийсэн байна.

 

Шинэ 5 байршил
Сонгинохайрхан, Эмээлт уулын баруун хоолой         3407 нэгж талбар
Баянзүрх, Их цуурайн ам                                        178 нэгж талбар
Баянзүрх, Бага цуурайн ам                                      154 нэгж талбар
Багануур, Тариан булаг 2-р хэсэг                             6170 нэгж талбар
Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг                     2479 нэгж талбар
Хуучин 3 байршил
Сонгинохайрхан, Соёондын ам                                 249 нэгж талбар
Багануур, Тариан булаг 1-р хэсэг                             990 нэгж талбар
Багахангай, Бор-Үзүүр                                              192 нэгж талбар
                                                                        Нийт:    13819 нэгж талбар

14 хоногийн хугацаанд өмчлүүлэхээр заасан байршлуудад дараахь байдлаар иргэд бүртгүүлсэн байна.

 

Байршил Байршил Өмчлөх нэгж талбарын тоо Хүсэлт гаргасан иргэдийн тоо
2 Сонгинохайрхан дүүрэг Соёондын ам 30 254 24271
4 Багануур дүүрэг Тариан булагийн 1-р хэсэг 48 984 7531
5 Багахангай дүүрэг Бор-Үзүүр 50 197 3426
35228
1 Баянзүрх дүүрэг Улиастайн их ам 8 178 53611
2 Баянзүрх дүүрэг Улиастайн бага ам 9 154 25170
3 Сонгинохайрхан дүүрэг Эмээлт уулын баруун хоолой 23 61796
4 Багануур дүүрэг Тариан булагийн 2-р хэсэг 49 6170 5566
5 Багахангай дүүрэг Хангайн хөндий 51 2479 3198
149341
Нийт 184569

 


2 дугаар ээлжийн цахим өмчлөлд бүртгүүлсэн иргэдэд сонгогдсон эсэх талаар бүртгүүлсэн утасны дугаар, цахим шууданд өнөөдөр хариу зурвас, захидал очих бөгөөд хэрэв сонгогдсон тохиолдолд заасан хугацаанд харъяа дүүргийн Газрын албанд өргөдөл өгч, баталгаажуулалт хийлгэх шаардлагатай аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top