Ноён Уулыг аврахаар бөөлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 09

Өнөөдөр Босоо хөх Монгол ТББ, Гал үндэстэн холбоо, Бөөгийн холбоо зэрэг байгууллагууд хамтран Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж байна. Тэд хэдхэн хоногийн өмнө “Ноён уулаа аваръя” жагсаалыг зохион байгуулсан бөгөөд энэ жагсаалаар бөөгийн зан үйл үйлдэх гэж байсан ч бүтэлгүйтсэн. Харин өнөөдрийн жагсаалаар мөн бөөгийн зан үйлийг хийж эхлээд байгаа бөгөөд одоогоор 20 орчим бөө бөөлж эхлэсэн байна.

Тэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэн ийнхүү жагсаж байгаа билээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онороо(154.5.103.194) 2015 оны 02 сарын 09

Ашгуйдээ, онгод тэнгэруудээ дуудан олныхоо телее, уул усныхаа телее беелж увайгуй муусайн гайнуудыг зайлуулаад егеерэй улаач нар минь!

0  |  0
Top