”Саруул хотхон”-ы барилга дээрээс унаж амиа алдсан хэрэг гарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

Барилга дээр ажиллаж байгаа ажилчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангагдаагүйгээс болж  амь насаа алдсан тохиолдол цөөнгүй гардаг билээ. Тэгвэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Саруул Хотхон”-ын барилгын есөн давхраас 36 настай иргэн Б унас амь насаа алдсан хэрэг дахин гарсан байна. Өөрөөр хэлбэл тус барилгын осол өчигдөр 13:50 цагийн орчимд гарсан байна. Тухайн ажилтан есөн давхраас тоосго буулгахаар цахилгаан шатны хонгилд ажиллаж байх үед цахилгаан шатны татлага тасран есөн давхраас унаж амиа алджээ. Уг осол юунаас болж гарсан нь тогтоогдсон бөгөөд барилгын захиалагч нь “Саруул хотхон” ХХК, гүйцэтгэгчээр “Алтай Констракшн” ХХК ажиллаж байсан бөгөөд тусгай зөвшөөрөлгүй иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж байсан байна. Хуулийн дагуу бол барилгын ажил гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэй иргэн аж ахуй нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллах ёстой байдаг.

 Мөн амиа алдсан тухайн иргэн хамгаалах хувцас, хэрэглэлгүй байсан бөгөөд хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгөөгүй байсан нь тогтоогдсон байна. Одоогоор “Алтай Констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.

 Д.Солонго 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.11.226) 2015 оны 02 сарын 09

Сайн л бол 10 саяыг ар гэрт нь өгөөд амыг нь хаана биз дээ.Хяналт шалгалтынхан болохоор түүнээс хамаагүй их мөнгийг авлигад авна

0  |  0
Top