Хөрөнгө орлогын мэдүүлэг 30 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 09

Манай улсад нийт 51 мянган төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх ёстой байдаг аж. Одоогийн байдлаар төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн тушаалт 30 орчим хувьтай байгаа талаар Авилгатай тэмцэх газрын мэдүүлгийн бүрдүүлэлт дүн шинжилгээний албанаас мэдээллээ. Төрийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд гаргадаг бөгөөд энэ жил авилга ашиг сонирхлын эрсдэл бага шийдвэр гаргахад оролцдогггүй 18 мянган төрийн албан тушаалтныг хасахаар болсон байна.

 Д.Солонго 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top