Р.Бурмааг Үндэсний холбооны дээд шагналаар шагнажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 09

ХХАА-н сайд Р.Бурмааг Үндэсний холбооны дээд шагналаар шагнажээ. Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Сумьяабазар УИХ-ын гишүүн Р.Бурмаатай хамтын ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Санамж бичигт гарын үсэг зурснаар хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хоршоодын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж малчид, газар тариалангийн салбарын жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг хоршооллын хөдөлгөөнд хамруулах зорилготой аж. Ингэснээр орлогыг нэмэгдүүлж, зах  зээлд өрсөлдөх чадварыг нь сайжруулах, төрийн үйлчилгээний үр дүнг сайжруулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд санамж бичигт гарын үсэг зурахдаа ийнхүү УИХ-ын Р.Бурмааг шагнасан байна.

Д.Солонго 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHIREN NVVR(122.201.31.65) 2015 оны 02 сарын 09

DAWHKAR DEEL GEED BAHKIRAAD BSAN BURMAA OOROO SAID BOLCHIXLOOROO ZVGEER BDAG UM BX DAA.IIM L XVN BJ DEE. ICHIJ AMIDAR

0  |  0
Зочин(103.229.122.249) 2015 оны 02 сарын 09

Улс төрчдөө та нар болилдоо. Ямар нэг арга хэмжээ зохион байгуулах болгонд бие биенээ уралдах мэт шагнах юм. Ард түмнээс, насаараа үнэнчээр зүтгэсэн жирийн нэг ажилчнаас ичиж зовооч дээ

0  |  0
Top