Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 09

-11:00 цагт Их өвгөдийн онгон шүтээн болсон "Ноён уул"-ыг стратегийн орд нэрийн дор харийнханд найр тавин өгч, "урт нэртэй" хуульд нэмэлт өөрчлөлт оруулж харь элгийн хүмүүст хямралыг давах хөрөнгө оруулалт нэрээр өгч байгааг эсэргүүцэн "Босоо Хөх Монгол" Гал үндэстэн холбооны зүгээс Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, улмаар улс төрийн суулт хийж эхэлнэ.

-12:00 цагт газар өмчлөлийн II ээлж  бүртгэлийн үйл ажиллагаа дуусаж, автоматаар сонгон шалгаруулалтыг шууд явуулна. Арга хэмжээ Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 91040607, 88112919

-12:00 цагт Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулагдсан захирлуудын сонгон шалгаруулалтанд ялагдаж, улмаар ажлаасаа чөлөөлөгдсөн СХД-ийн 62 дугаар дунд сургуулийн захирал асан Ш.Сарантуяагийн бусармаг үйлдлүүдийг эсэргүүцэж, тус сургуулийн багш нарын төлөөлөл шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд болно. Утас: 300995, 86062332

-14:00 цагт International Epilesy Day /Уналт таталтын өдөр/ эмч, өвчтөн, гэр бүлд зориулсан уулзалт Монгол-Японы Төвийн хурлын зааланд болно.

-16:00 цагт зураач М.Ганбат, сийлбэрч М.Мөнхбат нарын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт МУЭ хорооны "Best Art" танхимд болно. үзэсгэлэнд зураач М.Ганбат Сэргэн мандахыг бэлгэдсэн дугуй хээ бүхий Өлзийт найман тахил, Хүчит хос цагаан арслан бүтээлээрээ М.Мөнхбат нь бурхан багшийн хөргө сийлбэр, буян хишигийг хадгалан аривжуулагч сийлбэртэй бурханы гүнгэрваануудаараа тус тус оролцно. Утас:96882352, 99192352, 96662352, 96672352.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top