НИТХ-ын төлөөлөгчид 10 саяын урамшууллаа хассаннгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 17

НИТХ-ын төлөөлөгчид улирал тутам арван сая төгрөгийн урамшуулал авдаг. Ирэх оны төсвөөс энэ урамшууллыг хасах тухай яригдсан ч төлөөлөгчид эрс эсэргүүцэн уг урамшууллыг хэвээр үлдээжээ. Тэд дээрхи мөнгө хувь хүнд хувиарлагддаггүй. Хариуцсан дүүрэгт хувиарлагддаг гэсэн тайлбарыг өгөн улирлын мөнгөө хасуулаагүй. Тэгэхээр нийслэлийн 45 дарга ирэх онд улирал бүрийнхээ урамшууллыг авдагаараа авч нийслэлээс 2,7 тэрбумын төсвийг гаргуулах нь.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top