Автобус хаана явааг интернэт ашиглаж мэдэх боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 02

Таны суух автобус хаана явааг интернэт ашиглаж мэдэх боломжтой болжээ. “БиТиЖиТи” компаниас санаачлан бүтээсэн энэ үйлчилгээнд эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Автобус-1”, “Цахилгаан тээвэр” компанийн 200 орчим тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Зорчигч таны хувьд интернэтээр http://bus.gps.mn хаягаар нэвтэрч, аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэх боломжтой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top