Т.Бархүү Өвөрхангай аймгийн Уянга суманд алтны уурхайтай болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 12

Урлаг соёлын үйлчилгээгээр түмэн олноо цэнгүүлдэг уран бүтээлчид дундаас уул уурхайн салбарт мөрөө гаргаж яваа нөхдүүдийн тоо нэмэгдэх янзтай.  “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан энэ талбарт эртнээс хүч үзэж, өдгөө зургаа, долоон алтны уурхайд эзэн суугаад байгаа бол “Номин талст” хамтлагийн Хаянаа геологи уул уурхай, үнэт эдлэлийн салбарт хүч үзэхээр шийдсэн. Геологийн төв лабораториор байнга эргэлдэх болсон тэрээр ховор хийцийн хөөрөг, төрөл бүрийн үнэт чулуу шинжлүүлэхээр өгдөг үндсэн ажилтай болсон гэх.

Тэгвэл хошин урлагийн “Х түц” проданкшны жүжигчин Т.Бархүү  Өвөрхангай аймгийн Уянга суманд алтны уурхайтай болжээ. Жүжигчний ажил зав чөлөө муутай ч, Т.Бархүүгийн тухайд ажлынхаа завсар зайгаар үе үе уурхайгаа эргэчихээд байдаг аж. Ямартаа л уурхай дээрээ оччихоод том оврын машин техникээ өөрөө жолоодоод явж байхав.

Өөрөөсөө олон эгч, авьяаслаг жүжигчин бүсгүйг эхнэрээ болгосон түүнд хүлээх хариуцлага, хийх ажил их байгаа нь дамжиггүй. Тэрчлэн бусдын хамтлагт уран бүтээл хийж, хэдэн төгрөг олж байснаас хувь бизнесээ сайтар цэцэглүүлэх нь түүний ирээдүйд тустай гэдгийг мэдэж байгаа нь тодорхой. Т.Бархүү энэ эрчээрээ урагшилбал уул уурхайгаас төрсөн тэрбумтнуудын тоо нэгээр нэмэгдэх ч юм бил үү.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
KKK.(150.129.142.124) 2016 оны 10 сарын 28

BARHVV SAIN JUJIGCHIN SHVV.

0  |  0
novsh(182.160.39.241) 2013 оны 08 сарын 12

manai aimgiin gazar shoroog duusgahnaa

0  |  0
Top