Миссүүдийн дунд “өнхөрсөн” мистер залуу

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 01

“Miss & Mister-2005” тэмцээний ялагч болж, Тайландад зохиогдсон олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохдоо “Авьяаслаг мистер” өргөмжлөл хүртэж байсан Б.Энхбаяр гэх энэ залуу миссүүдийн дунд их л “эрэлттэй” байгаа аж. МҮОНТ-ийн дэргэдэх “Халил” хамтлагийн ахлагч тэрбээр БНСУ-ын алдарт “Оддын хаан” нэвтрүүлэгт түрүүлж байсан төдийгүй Өвөрмонголчуудтай хамтран бүтээсэн “Тэнгэрийн ивээл” киноны гол дүрд тоглоод амжсан сэргэлэн залуу.

Хөөмий, морин хуурын гайхамшгаар ёстой л бахархуулж явсан мистер залуу оюутан ахуй цагтаа мисс, загвар өмсөгч Б.Гэрэлчулуунтай үерхэж байсан гэдэг. Эд хөрөнгөөр дутагдаж үзээгүй царайлаг залуу Б.Гэрэлчулуунд унаж яваа машинаа шууд л бэлэг болгон өгч, МҮОНТ-ийн олон ангит “Тусгай салаа” киноны гол дүрд тоглуулахаар хөөцөлдөж явсан юм билээ. Энэ нь ч биелэлээ олж, хайртай бүсгүй нь олны танил болж эхэлснээр барахгүй өөрт нь ч олдохгүй ховор “амьтан” болж хувирчээ. Б.Гэрэлчулуун хэвлэлд ярилцлага өгөх бүртээ өөрийгөө “Найз залуугүй” хэмээн зарласан төдийгүй түүний бэлэглэсэн машиныг “Мянгаа захирал надад өгсөн” гэж загварын охидод гайхуулж явсныг мистер залуу бүр сүүлд нь мэдсэн гэлцдэг.

Ийнхүү хосуудын харилцаанд ан цав гарч хоёр тийш болсон бөгөөд Б.Энхбаяр томоохон группын эзний охинтой ихэд дотносчээ. Мисс Б.Гэрэлчулуун ч амрагийн паянгаараа хэвлэлийн хуудсыг чимж явснаа болиод чинээлэг эртэй гэрлэсэн. Тэгвэл саяхнаас мистер залуу маань мисс Б.Бадамцэцэгтэй үерхэх болсон нь олны гайхлыг төрүүлээд байгаа. “Ану хатан” киноны зураг авалтын үеэр хосуудын харилцаа ихэд гүнзгийрч хэн, хэн нь урьдах амрагуудаа мартах дээрээ тулсан гэнэ. Ийнхүү миссүүдийн дунд “өнхөрсөн” мистер залуугийн дурлалын түүх хэр удаан үргэлжлэхийг харах л үлдлээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(49.0.148.171) 2013 оны 05 сарын 22

Gerelchuluun yostoi muuhai huuhen nadad yostoi gem hiigeegui ch neg l nudend huiten huuhen

0  |  0
Зочин(49.0.148.171) 2013 оны 05 сарын 22

Харин ч гоё тохирчихсон юм биш үү??. Сайхан хос байна. Аз жаргал хүсье.

0  |  0
Bilguun(203.194.114.22) 2013 оны 05 сарын 03

Gegee chini apu. Batkhuu akhiin nuuts ni shuu dee khurelee akh zuuchilch ugsun

0  |  0
Top