Ираны 9 пуужин Израилийн агаарын баазыг оножээ

2024 оны 04 сарын 15

Ираны зүгээс Израил руу цэргийн шууд дайралт хийсэн билээ. Таван цаг үргэлжилсэн дрон, пуужингуудын дайралтын үеэр хамгийн цөөхөндөө есөн пуужин Израилийн хоёр агаарын баазыг оносон байна.

ABC News-ийн мэдээлснээр Ираны есөн пуужин Израилийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хамгаалалтыг нэвтэрч, агаарын баазуудыг оножээ.

Түүнчлэн Ираны зүгээс харвасан пуужингуудын тал нь хөөрөөгүй, байндаа хүрээгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. Сирийн нийслэл Дамаск дахь Ираны Консулын газар руу хийсэн Израилийн дайралтын хариуд тус улс пуужин, олон тооны нисгэгчгүй онгоцоор довтолсон. Иран улс Израил руу 200 гаруй нисгэгчгүй онгоц, пуужин харвасан юм.

Энэ нь Иран улс Израил руу шууд цэргийн дайралт хийсэн анхны тохиолдол болж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top