Малын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шалгалт хийжээ

2024 оны 04 сарын 14

Чингэлтэй дүүргийн “Хүчит шонхор”, Налайх дүүргийн “Налайх зах”, Баянгол дүүргийн “Хархорин”, “Барс-2”, Сонгинохайрхан дүүргийн “Сэлэнгэ” худалдааны төвүүдэд шалгалт хийсэн талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Мах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, худалдаа, тээвэрлэлт, мал эмнэлгийн гэрчилгээ болон баталгаажуулалтын хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар мал эмнэлгийн гэрчилгээг баталгаажуулаагүй хоёр зөрчил илэрснийг холбогдох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top