Н.Энхболд: Гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад бэлэг тараахыг хуулиар хориглох боломжтой

2024 оны 04 сарын 15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Энхболд гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр зарим гишүүний ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН: УИХ-ын гишүүдийн үг хэлэх эрхийг хязгаарлах заалт орж ирлээ. Тухайн гишүүний сонгогдсон тойрогт гарч буй асуудлыг бүлэг дээр нь мэдэхгүй байх тохиолдол гардаг. Зарим нь үг хэлээд, зарим нь хэлэхгүй байх асуудал яригдаж байна.

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД: Улстөржөөд, цөөнхийг хязгаарлах үүднээс үг хэлэх дэгийг өөр болголоо гэж үзэж болохгүй. Өргөн барьсан хуулийн төсөлд тусгаснаар аливаа асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд ерөнхий цагаа тогтооно. Тус цагт багтааж олонх, цөөнх, бусад хүн УИХ-д хэдэн суудал авсан байгаагаас хамаарч тодорхой хэмжээгээр хуваана.  Олон суудалтай бол их цаг авна. Энэ бол шударга ёсноос гажсан зүйл биш. Арай цөөхөн суудалтай бол бага цаг авна. Бүлэг дотроо асуудлаа ярина. Ингэхээр үг хэлэх эрхийг хязгаарлаж байгаа гэсэн үг биш. Үг хэлэх байтугай бүлэг байгуулахыг хязгаарладаг үе байсан.

УИХ-ын гишүүн Ц.ИДЭРБАТ: Сонгогчдод эд мөнгө тараадаг байдлыг энэ хуулиар хаагаад өгөөсэй. Улс төр цэвэр явъя гэж бодож л байгаа бол  сонгогчдын саналын худалдаж авдаг үйлдлүүдийг хуулиар хязгаарлах ёстой.

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД: УИХ-ын гишүүн зөвхөн сонгуулийн сурталчилгааны үеэр биш, гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцад бэлэг сэлт тараах зэрэг хууль бус үйлдлийг энэ хуулиар хориглох боломжтой. Гишүүд санал гаргавал хууль санаачлагчийн хувьд татгалзах зүйлгүй. Энэ хуулийн гол агуулга нь нам, эвслүүд авсан саналын тоотой уялдуулан үг хэлэх цагийг тогтоох тухай зохицуулалтыг төсөлд тусгасан. Дараагийн  УИХ 126 гишүүнтэй болно. Бүх гишүүн үг хэлнэ гэвэл чуулганы үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болно.

УИХ-ын гишүүн Д.ПҮРЭВДОРЖ: УИХ-ын гишүүд хууль санаачлан батлахаас гадна сонгогдсон гишүүдийнхээ дуу хоолой болох үүрэгтэй. Тиймээс үг хэлэх эрхээ хасуулна гэж байхгүй ээ.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА: Бид дараагийн УИХ-лын өмнөөс шийдвэр гаргаж, гишүүдийн үг хэлэх хугацааг багасгах асуудлыг шийдэх нь утгагүй зүйл. Энэ бол дараагийн парламентын бүрэн эрхийнхээ хүрээнд хийх ажил. Энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.88.81.115) 2024 оны 04 сарын 16

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0

S(59.153.112.233) 2024 оны 04 сарын 15

SEXSDI80955877 45DSH

0  |  0
Зочин(103.212.119.216) 2024 оны 04 сарын 15

Энэ хүн өөрийн толгойгүй мануухай шиг байдаг сульдиак оронд нь шийдэмгий мануухай хэрэгтэйшд

0  |  0
Top