1072 хувьцааны ногдол ашгийг маргаашнаас иргэдийн дансанд ШИЛЖҮҮЛНЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 02

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 256 мянган төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн тухай олон нийтэд мэдээлсэн. 

Ногдол ашгийг энэ сарын 7-ны дотор иргэдийн дансанд шилжүүлэхээр болсон бөгөөд энэ тухай "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат "ЭТТ 1072 хувьцааны 2023 оны ногдол ашиг болох 256,000 төгрөгийг энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв гарагт иргэдийн дансанд шилжүүлнэ" хэмээн мэдээлжээ. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэд хувьцааны дансаа дараах зааврын дагуу шалгаарай. 

Иргэн та https://1072.ett.mn/mn/check сайтад хандан регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон дансны мэдээлэл гарч ирнэ.

Хэрэв онлайнаар шалгах боломжгүй бол энгийн утасны тарифтай 1800 1072 дугаарын утсаар лавлаж тодруулаарай. Мөн 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээснээр хувьцааны мэдээллээ авч болох юм.

2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн буюу шинээр хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг хүүхдийн мөнгөний дансанд шилжих бол бусад хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг 2022 оны ногдол ашиг шилжсэн зарчмын дагуу иргэдийн дансанд шилжинэ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.71) 2024 оны 04 сарын 02

1072 хувьцаанаас 300 авсан яагаад 772 байхгүй 750 байдаг юм бол доо хөөөө

0  |  0
Top