Шар усны үер ХАЛДВАРТ ӨВЧИН тархах эрсдэлийг бий болгожээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 02

 

Өнгөрсөн хоногт /2024.04.01/ 16 удаагийн шар усны үерийн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирлээ. Үерт орон сууцны В1 давхар, төмөр замын дагуух үерийн далан, сургууль, цахилгаан дамжуулах дэд станц, авто замын зорчих хэсэг автсан бөгөөд далан босгох, усны голдрилыг өөрчлөх зэргээр аюулгүй болгон ажиллав.

Айлын гэр, байшин маш ихээр үерт автаж байгаа бөгөөд ганц нэгээрээ биш гудамжаараа шар усны үерт автаж байна. Шар усны үер татрах болоогүй учир цаашид оршин суугаа газрынхаа аюулгүй байдалд хүн бүр анхаарал хандуулах шаардлагатай.

Түүнчлэн шар усны үерийн ус гэр хорооллын айлуудын нүхэн жорлонг усанд автуулж, хальж урсаж байгаа нь халдварт өвчин тархах эрсдэлийг бий болгож байна. Тиймээс шар усны үерт автсан айл өрх, обьектыг халдваргүйжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(1.73.143.163) 2024 оны 04 сарын 02

ajilgui hevtej udruu unguruudug ulaanbaatar chuud naad baidlaasa bolj olon uvchun uvchtun ihesnee buh amral uurusduusnu shaltgaaj bna duurgiin darga gej yum bdag yum u archaagui uls hohnee

0  |  0
Top