“Усны нулимс” төсөл иргэн бүр усны ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНД сурахад нөлөө үзүүлнэ

2024 оны 03 сарын 20

Монголын Байгалийн уран бүтээлчдийн холбоо, Усны газар, СУИС хамтран хэрэгжүүлж буй “Усны нулимс” төслийн нээлтийн талаар мэдээлэл хийлээ.

Энэхүү төслийн хүрээнд усны зохистой хэрэглээнд тулгараад байгаа асуудалд нийгмийн анхаарлыг хандуулахаар байгалийн уран бүтээлчид СУИС болон Усны газартай хамтран жилийн хугацаанд нөлөөллийн аяныг зохион байгуулах аж. Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчид мөн “Усны нулимс” төслийн хүрээнд үзэсгэлэн гаргах юм байна.

Байгалийн уран бүтээлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Р.Лувсандорж үзэсгэлэнгийнхээ талаар “Бид зөвхөн үзэсгэлэн гаргаад өнгөрөх биш нийгэмд уриалга түгээж, нөлөөллийн аян явуулъя гэсэн онцлогтойгоор ирэх тавдугаар сард мөн арга хэмжээ зохион байгуулна. Эдгээр нөлөөллийн ажилд туслахыг хэвлэл мэдээллийнхэн та бүхнээс хүсэж байна” гэлээ.

Түүнчлэн дээрх төслийн хүрээнд олон улсаас уран бүтээлчид уригдан ирж, нүүдлийн урлагийн төсөл хэрэгжүүлэх аж. Усны мэргэжлийн хүмүүсийг оролцуулах “Усны нулимс” төслийн зорилго нь нийтээрээ хандлагаа өөрчлөхөд нөлөө үзүүлэх юм. Тухайлбал, манай улсад усыг дахин ашиглах саарал усны технологи зэрэг нь сайн хөгжөөгүй байгаа учир нөлөөллийн аянаар дамжуулан усны асуудалд анхаарлаа хандуулахгүй бол хэдэн жилийн дараа Монгол Улс цэвэр усны асуудалтай орон болох эрсдэлтэй байгааг онцоллоо.

Үүнтэй уялдуулан нөлөөллийн аянаар урлагаар дамжуулан нийгэмд байгаа асуудлыг гаргаж ирж тавих гэнэ. “Усны нулимс” төсөл нь дэлхий дахинд экологийн томоохон асуудал болж буй цэвэр усны асуудалд анхаарал хандуулах, иргэн бүр усны зохистой хэрэглээнд дадахад нөлөө үзүүлэх зорилготой бөгөөд урлагаар дамжуулж зөв хандлагыг төлөвшүүлэхийн тулд уран бүтээлчдийн оролцоотойгоор хийж байгаа аж.

ШУУД: 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.88.36.211) 2024 оны 03 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Зочин(59.153.113.55) 2024 оны 03 сарын 20

Дөнгөж одоо ч гэсэн ярьж бгаа нь их юмдаа

0  |  0
Top