"Single's Inferno" шоуны од Dex жүжигчнээр дебютээ хийжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 14

 

Дэлхий дахинаа шуугиан тарьсан "Single's Inferno" шоуны хоёрдугаар улирлын оролцогч Dex буюу Ким Жин Ён удахгүй дэлгэцнээ гарах "Tarot" хэмээх триллер төрлийн кинонд гол дүр бүтээжээ. 

Долоон өөр гэмт хэргийн тухай өгүүлэх триллер төрлийн энэхүү киноны анги бүр нь өөр өөр үйл явдлын тухай өгүүлнэ. Энэхүү кино Өмнөд Солонгосын анхны бөгөөд цор ганц Каннын кино наадамд сонгогдсон олон ангит кино болж байгаа аж.

"Single's Inferno" шоунд оролцхоосоо өмнө тэрээр юүтүбэр, стриймэр байсан. Цэргийн албанд мөн багагүй хугацааг өнгөрүүлсэн тэрээр ийнхүү жүжигчнээр дебютээ хийгээд байна. "Single's Inferno" шоуны гуравдугаар улирлын панелистаар оролцсон Dex амьд үлдэхийн төлөө тэмцэх "Bloody Game",  болзооны "Love & Joy", Netflix-ийн амьд үлдэхийн төлөө тэмцэх "Zombieverse" болон "Toy Soldiers: Fake Men 2" зэрэг шоунуудад оролцож байжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.218.144) 2024 оны 03 сарын 15

BTS хамтлагийн Жонгүүгтэй их адилхан байна шүү

0  |  0
Top