ӨНӨӨДӨР | “Банкны салбарын тойм” судалгааг танилцуулна

2024 оны 03 сарын 14

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.03.14/


08:20 цагт “Интерном”-д Дэлхийн усны өдрийг угтан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр “Тогтвортой хөгжлийн төлөө” клубын сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийнэ.

10:30 цагт “Виста” оффист Монголын Банкын холбооноос “Банкны салбарын тойм” судалгааг танилцуулна. Утас: 11-323581, 9111-8608.

11:00 цагт ХЭҮК-д Хүний эрх, эрх чөлөөний талаарх УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний талаар танилцуулна. Утас: 9902-8438.

11:00 цагт ЗТХЯ-нд Зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг энэ сарын 20-ноос 4-р сарын 20-н хүртэл түр хугацаагаар зогсоох болсонтой холбогдуулан мэдээлнэ. Утас: 8510-0098, 8805-7167.

11:00 цагт "Браво циркус-4" буюу "Монгол гайхамшиг" тоглолтын талаар мэдээлнэ. Тоглолтод “Монте Карло” наадмын гранпри шагналт, Гиннесийн амжилтын эзэд, Монгол, БНХАУ, Франц,Унгарын циркчид, ОХУ-ын сургуультай амьтад, алиалагчид оролцох талаар мэдээлнэ.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11:00 цагт Үндсэн хууль тогтоогчдын холбооноос намуудын мөрийн хөтөлбөрт өгөх ард түмний саналын талаар мэдээлнэ.

11:30 цагт “Эрх чөлөө төв”-өөс Дампуурсан төрийн завхрал сэдвээр мэдээлэл хийнэ.

14:30 цагт НЗДТГ-т Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг “Эмээлтийн аж үйлдвэрийн парк” руу нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор хотын удирдлагууд “Эмээлт парк”, арьс ширний үйлдвэрүүд гурвалсан санамж бичиг байгуулна. Утас: 8089-9988.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top