Сурагчдын улирлын амралт 4 дүгээр сарын 1-ээс эхэлнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 13

 

Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралт 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ.

БШУЯ-наас өгсөн мэдээллээр ЕБС-ын бүх сурагчдын амралт энэ сарын 29-нд хичээллээд дөрөвдүгээр сарын 1-ний даваа гарагаас эхлэн нэг долоо хоног буюу 8-ныг хүртэл амарна гэжээ. 

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын Засаг дарга нар БШУ-ны сайдаас зөвшөөрөл авч, сумдын сурагчдын амралтын хугацааг нааш татах, долоо хоногоор сунгах эрхтэй тухай тус яамнаас мэдээлсэн бол Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй гэдгийг албан ёсоор мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top