Гурван айлын гэр шар усны үерт автжээ

2024 оны 03 сарын 13

Өвөрхангай аймгийн Хужирт сумын ... дүгээр гудамжинд уулын цас хайлж 3 айлын гэр хөрсний шар усны үерт автсан тухай дуудлагыг 03 сарын 12-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын мэргэжлийн ангийн 7 хүнтэй хамтран 3 км замыг туулан 15:24 цагт очиход иргэн Б, А, Э нарын нийт 3 айлын 5 ханатай гэр хөрсний шар усанд автсан байсныг 4 цаг 34 минут ажиллаж аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top