ӨНӨӨДӨР | БНСУ-аас Монголд ирж ажилласан сайн дурын 40 ажилтан мэдээлэл хийнэ

2024 оны 03 сарын 13

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.03.13/


10:00 цагт Төрийн ордонд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЭҮК-оос хүний эрхийн талаарх УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна.

10:00 цагт “Холидэй Инн” зочид буудалд БНСУ-аас Монголд ирж ажилласан сайн дурын нийгмийн 40 ажилтан үйл ажиллагаагаа дүгнэн танилцуулна. 

11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байгаа шалтгааны “буруутан” нь төрийн бодлого уу, үйлдвэрлэгчдийн шунал уу. Үйлдэрлэгчдэд тулгардаг бэрхшээлийн талаар Эксклюзив” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг мэдээлнэ.

12:00 цагт Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрхийг хамгаалах, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага, хэрэгцээ тулгамдсаар байна. Эдгээр эрхийг цаашид хумих, хязгаарлах эрсдэлээс сэргийлж, УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших нам, эвсэл, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт зарим агуулгыг тусгуулахыг уриалж, Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөөх хуульчдын сүлжээнээс мэдээлэл хийнэ.

15:00 цагт “Интерном”-д Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжгийн  тоглолтын талаар танилцуулж, жүжгийн философи, эрх чөлөөний үзэл санааны тухай хэлэлцүүлэг болно.

16:00 цагт Хүүхдийн ордонд Монгол Улсын Консерваторийн Хүндэт профессор, МУУГЗ, Эвэр бүрээ, Ардын бишгүүр хөгжмийн сургалтыг үндэслэгч Л.Самбалхүндэв багшийн 80 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно.

Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯНЖАА(66.181.160.108) 2024 оны 03 сарын 13

БАЯРЛАЛАА

0  |  0
Top