ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан зоригло

2024 оны 03 сарын 07

Хонь    

Өнөөдөр хүмүүс таны үгийг хэтэрхий хүндээр тусгаж авч магадгүй юм. Аливааг илэрхийлэхдээ болгоомжтой байгаарай.

Үхэр

Үйлдлээ ил болгох хэрэгтэй болж магадгүй. Алхам бүрээ болгоомжтой бөгөөд харагдахуйц байлгаарай. Энэ нь таныг зүгээр суулаа гэж буруутгах хүмүүст нотолгоо болно.

Ихэр

Эргэн тойрныхон таныг бүрэн ойлгоосой гэж хүлээгээд хэрэггүй. Энэ шалтгаанаар уурлах ч хэрэггүй. Ингэвэл та өөрөө л буруутай болно.

Мэлхий

Өнөөдөр танд санаанд оромгүй хүмүүс ч туслах тул тусламжийн тал дээр асуудал гарахгүй. Ийм зүйл өдөр бүр тохиолддоггүй тул энэ үеийг ашигла.

Арслан

Тэнэг үйлдлээ зөвтгөхийн тулд хэн нэгнийг буруутгаж огт болохгүй. Өнөөдөр ямар нэгэн учир утгатай зүйл хийгээрэй.

Охин

Том бөгөөд чухал шийдвэр гаргах үйл явц нь өөрөө таатай байх болно. Зарим зүйлийг хойшлуулмаар байсан ч дуусгах хэрэгтэй болно. Таатай, таагүй байхаас үл хамааран эхэлсэн бүхнээ дуусгаарай.

Жинлүүр

Өнөөдөр та эрсдэл гаргаж, ямар нэгэн үйлдэл хий. Амжилтгүй болсон ч оролдож үзсэндээ өөрийгөө зөвтгөх болно.

Хилэнц

Сэтгэл хөдлөлдөө энерги зарцуулах тусмаа сайн зүйлд хүрэхгүй. Гэрийн ажилдаа илүү их анхаарал хандуулвал дээр.

Нум

Давтах нь сурахын эхлэл юм. Гэхдээ аль эрт сурах ёстой байсан зүйлээ давтаад бай гэсэн үг биш. Шинэ мэдлэгийг хай, тэр танд удахгүй хэрэгтэй болно.

Матар

Өнөөдөр таны жижигхэн эелдэг үйлдэл ч маш чухал байх болно. Хэрвээ зүрх сэтгэл тань хурц мэдрэмж хүсвэл ашигтай л зүйл хий.

Хумх

Хүч, авьяасаа бүү дутуу үнэл. Таны өмнө хаалга нээлттэй байна. Та зүгээр л зориглож, дотогш орох хэрэгтэй.

Загас

Тайван байдал нь өнөөдөр хангалтгүй. Таны бие организм юуг хүсэж байгааг сайн сонс, өдрийн хагаст бүү залхуур.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top