Дэлхийн залуучуудын их наадамд Монголоос 80 гаруй төлөөлөгч оролцож байна

2024 оны 03 сарын 05

Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас Орос, Монголын хоёр талт харилцааны цаг үеийн асуудал болон ОХУ-ын эргэн тойрон дахь олон улсын харилцааны талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр хоёр улсын хоорондын хүмүүнлэгийн салбарын харилцаа холбоо идэвхтэй хөгжсөөр байгааг онцлов. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэвлэлийн атташе Татьяна Сятчихина “Энэ өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Сочи хотын ойролцоох “Сириус” хэмээх холбооны нутаг дэвсгэр дээр Дэлхийн залуучуудын их наадам болж байна. Энэ бол залуучуудад зориулсан дэлхийн хамгийн том арга хэмжээ юм. Тус наадмын хүрээнд бизнес, хэвлэл мэдээлэл, олон улсын хамтын ажиллагаа, соёл урлаг, шинжлэх ухаан, боловсрол, сайн дурын болон буяны үйлс, спорт, олон нийтийн амьдралын төрөл бүрийн салбар, хүүхдийн байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 мянган дотоодын болон гадаадын залуу удирдагчдыг хүлээн авч байна” гэлээ.

Залуучуудын их наадамд бараг 300 гаруй үндэстний төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд Монголоос 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66-geh gard(66.181.181.48) 2024 оны 03 сарын 10

end delhiin 180 oronii tuluulugchid oroltsoj bna. bvr tanai amerik german frans itali kanaduud bgaa ch dee. Ene bol orosiig delhiigees tusgaarlah gesen baruuniihanii sanaa bvtehgui bgaag ni ilchilj bnaa>..

2  |  0
Зочин(66.181.166.196) 2024 оны 03 сарын 10

Оросыг дэмжигчдийн л чуулга уулзалт юм аа даа, харилцаа холбоогоо сайжруулж, дээд удирдлагаасаа заавар зөвлөлгөө авч байгаа буй за

1  |  2
Top