ДОРНЫН ЗУРХАЙ I Морь, нохой жилтнээ эерэг сайн

2024 оны 03 сарын 03

ӨНӨӨДӨР БИЛГИЙН ТООЛЛЫН 23

2024.03.03 / НЯМ ГАРАГ, ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН БАР ӨДӨР

Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно. 

Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:29-18:39. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатгыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top