Домогт Месси АНУ-д хамгийн алдартай тамирчнаар шалгарчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 24

Спортын салбарын судалгаа хийдэг “SSRS” компанийн мэдээлснээр, Аргентины домогт хөлбөмбөгч Лионель Месси АНУ-д хамгийн алдартай тамирчнаар тодроод байна.

Тус компани улирал бүр 12-оос дээш насны хөгжөөн дэмжигчдийн дунд санал асуулга явуулдаг байна. Месси санал асуулгад тэргүүлсэн анхны хөлбөмбөгч болжээ. Үүнээс өмнө АНУ-д хамгийн алдартай тамирчнаар сагсан бөмбөгийн домогт од Майкл Жордан шалгарч байв.

Лионель Месси 2023 оноос хойш АНУ-ын “Интер Майами” клубт тоглож байгаа билээ. Мөн оны наймдугаар сард Месси АНУ-д анхныхаа Лигийн цомгийг хүртсэн юм. Тэрбээр “Алтан бөмбөг”-ийг найман удаа, “Алтан гутал”-ыг зургаан удаа хүртсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top