Түүхэнд анх удаа “Алтан бөмбөг” гардуулахгүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 21

Оны шилдэг хөлбөмбөгчид олгодог “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолыг түүхэндээ анх удаа цуцалж, шагналын эзнийг тодруулахгүй байх шийдвэр гарчээ. Шагналыг үндэслэгч, зохион байгуулагч “France Football” сэтгүүлийн мэдээлснээр, “Алтан бөмбөгийг” 1956 оноос жил бүр гардуулдаг уламжлалтай. Тус сэтгүүлийн эрхлэгч Паскаль Ферре энэ жилийн “Алтан бөмбөг” коронавирусний цар тахлаас үүдэлтэй онцгой нөхцөлд авсан шагнал болгохыг хүсэхгүй байгаа бөгөөд сэтгэл гонсойлгосон энэ шийдвэр ямартаа ч хариуцлагатай шийдвэр болсон гэжээ.

“Алтан бөмбөгийн” эзнийг хөлбөмбөгийн сэтгүүлчид тодруулдаг. Эхэндээ зөвхөн Европын тамирчдад олгодог байсан энэ нэр хүндтэй шагналыг 1995 оноос хойш үндэстэн угсаа харгалзахгүй гардуулдаг болжээ. Гэхдээ “Алтан бөмбөгийн” эзэн Европын аль нэг клубт тоглодог байх болзол тавьдаг байна. Домогт Лионель Месси “Алтан бөмбөгийг” хамгийн олон буюу зургаан удаа хүртэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top