Том Круз алмазны магнатын экс эхнэртэй болзож эхэлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 20

 

Жүжигчин Том Круз болон Эльсина Хайрова нарын харилцаа улам бүр гүнзгийрч байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ. Том Круз саяхан найз бүсгүйнхээ хүүхдүүдтэй танилцаж, цагийг хамт өнгөрөөсөн бөгөөд хосууд өнгөрөгч арванхоёрдугаар сард Гросвенорын талбайд болсон үдэшлэгийн үеэр танилцсан байна. 

Тэдний харилцаа саяхан ил болсон. Энэ жил 36 нас хүрч буй Эльсина Хайрова Путинтэй холбоотон улстөрчийн охин гэгддэг бөгөөд Оросын олигарх, алмаз эрдэнийн магнат Дмитрий Цветковтой гэрлэж байсан нэгэн. Хосууд хүү, охинтой болсон ч харамсалтай нь 2021 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Тэдний салалт, хөрөнгийн маргаан багагүй шуугиан дэгдээж байсан бөгөөд Английн Суррей дахь харш, Лондон дахь таван орон сууц, Бентли, Феррари зэрэг тансаг зэрэглэлийн машинууд, Картиер брэндийн үнэт эдлэлүүд, Пьер-Огюст Ренуар, Марк Шагалл нарын уран бүтээл зэргээ хэрхэх нь олон нийтийн анхаарлын төвд байсан билээ. 

Харин энэ жил 61 нас хүрч буй Том Круз жүжигчин Николь Кидмантай гэрлэж улмаар хоёр хүүхэд өргөж авсан бол жүжигчин Кэти Холмстой гэрлэж Сури хэмээх охинтой болжээ. Шинэхэн хосууд болох Том Круз, Эльсина Хайрова нар папарцид өртөхгүй байх тал дээр ихээхэн анхаарал тавьдаг тухай эх сурвалжууд дурджээ. Тэд болзох үедээ тухайн газар ажиллаж буй хүмүүстэй энэ тухай мэдээллийг задруулахгүй байх тухай гэрээ хийдэг ажээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоригт (66.181.180.254) 2024 оны 02 сарын 21

Дунд хөл нь сайн босох уу

0  |  0
boldoo(178.174.229.45) 2024 оны 02 сарын 20

MONGOL NERTEI YUM BNAA

0  |  0
Top