Ким Хён Жүн: Надад үзүүлсэн хайр энэрэл, сайхан сэтгэлийг би хэзээ ч мартахгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 19

 

Өмнөд Солонгосын дуучин Ким Хён Жүн, MC Sniper, BLOO нар энэ сарын 17-ний өдөр Буянт-Ухаа спорт комплекст "Your Valentine" нэртэй хамтарсан тоглолтоо амжилттай хийлээ. 

Тоглолтын тухай сэтгэгдлээ дуучин Ким Хён Жун "Монгол дахь анхны амьд тоглолт "Your Valentine-д хүрэлцэн ирсэн Монголын шүтэн бишрэгчдэдээ болон энэхүү тоглолтыг үзэхийн тулд алсаас зорин ирсэн фен клубынхэндээ маш их баярлалаа. Би Монголд анх удаа ирж байгаа ч халуун дулаанаар угтан авч, хүн бүр хамт дуулж байгаа нь миний сэтгэл зүрхэнд урт удаан хадгалагдан үлдэнэ гэж би бодож байна.

Дахин бие даасан тоглолтоо хийхээр ирнэ гэдгээ амлаж байна. Солонгост буцаж ирмэгцээ энэ тухайгаа хэлэхийг хүсэж, түүнийхээ төлөө шаргуу ажиллах болно. Монголын шүтэн бишрэгчдэдээ дахин талархснаа илэрхийлье. Та бүхний надад үзүүлсэн хайр энэрэл, сайхан сэтгэлийг би хэзээ ч мартахгүй, зүрх сэтгэлийнхээ гүнд үүрд хадгалах болно" гэжээ.

Энэхүү тоглолтод Монголын уран бүтээлчид болох Magnet Brain, Davaidasha, Vandebo, Gangbay, Doid, Twinpearly, Чойжоо нар оролцож өөрсдийн уран бүтээлүүдээсээ толилуулжээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Darisure (202.179.26.63) 2024 оны 02 сарын 23

Ih goe toglolt bolson baina ochood uzsen bol ih goe bolson bainlee dahaid irheeren uznee

7  |  2
Ц(66.181.180.185) 2024 оны 02 сарын 23

Үзмээр бсан юмдаа

8  |  0
ТАС(66.181.178.184) 2024 оны 02 сарын 23

Тоглолтыг нь бүрэн үзээгүй ч хэсгээс нь үзээд сэтгэл хөдөллөө. Бид нэг дэлхийтэй. Хүн төрөлхтөн нэг шүү. Өмнө нь түүнийг киногоор нь таньдаг болчихсон. Биеэ маш гоё авч явдаг юм байна. Үзэсгэлэнтэй харагдаж байна. Манай залуус суралцах хэрэгтэй. Дээр нь тэр дуутайгаа зохицсон бүжиг, хөдөлгөөн, илэрхийлэл гайхалтай байна. Сэтгэл хөдөлгөж байна. Солонгосчууд попыг сайн хөгжүүлсэн болохоор манайхан ч бас суралцах хэрэгтэй. Урлагийн мөн чанар нь хүний сэтгэлийг булаахад л оршдог байх даа. Амжилт хүсье

17  |  0
Top