“ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ” физикл драм МОНГОЛД АНХ УДАА

2024 оны 02 сарын 19

Про театрын уран бүтээлчид Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэн "Шадар гурван цэрэг" физикл драмын жүжгийг 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгох гэж байна.


2023 онд “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгож Гэгээн муза олон улсын театрын наадмын дөрвөн номинацид шилдгээр шалгараад байсан Про театрын уран бүтээлчид 2024 онд ШАДАР ГУВРАН ЦЭРЭГ физикл драмын жүжгийг тайзнаа туурвиж үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Тус жүжгийг Улсын хүүхэлдэйн театр, Сити их сургууль дэмжин хамтран ажиллаж байна.

Шадар гурван цэрэг роман нь Францын алдарт зохиолч Александр Дюмагийн бичсэн түүхэн сонгодог роман бөгөөд олон хэл дээр орчуулагдан гарч уг романаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний болон олон ангит уран сайхны кино, тайзны жүжиг дэлхийн өнцөг булан бүрд туурвигдсанаар үзэгчдийн танил болсон бүтээл юм.

 

 

ЖҮЖГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД:

Ерөнхий найруулагч: СТА О.Итгэл

Ерөнхий продюсер: СТА З.Нямзул

Ерөнхий зураач:Б.Золбоот

Хөдөлгөөний найруулагч: СТА Г.Ган-Очир

Туслах найруулагч: Г.Хонгорзул

Хувцасны зураач: Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан М.Баярмаа

 

ДҮРҮҮДЭД:

Д’Артаньян- О. Самданпүрэв

Атос- С. Баянмөнх

Портос – СТА З. Булган

Арамис - Б. Анхбаатар

Де Тревил - Д. Эрдэнэзаяа

Де Ришилье - М. Төгөлдөр

Миледи - Б. Ариунхишиг

Бекингем гүн – СТА Б. Билгүүн

Анна хатан - Б. Даваасүрэн

Констанция Бонасье – СТА Т. Энэрэл

Рошфорт - Б. Батзолбоо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.227.204) 2024 оны 02 сарын 22

мюзикл байлгүй дээ юу гэсэн гарчиг тавьчихсан юм бэ

0  |  0
Top