Пол Макартни 50 жилийн өмнө алдсан басс гитараа эргүүлэн авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 16

 

Их Британийн алдарт "The Beatles" хамтлагийн гишүүн Пол Макартни 50 жилийн өмнө алдсан басс гитараа эргүүлэн авсан тухай мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагджээ. 

Дуучны хэвлэлийн төлөөлөгч Пол Макартнигийн албан ёсны цахим хуудаснаа "1972 онд хулгайлагдсан Полын 1961 онд үйлдвэрлэгдсэн Höfner 500/1 басс гитарыг эргүүлэн өглөө" хэмээн мэдээлсэн байх бөгөөд энэхүү гитар Полынх мөн болохыг гитар үйлдвэрлэгч баталсан байна. Пол Макартни энэхүү гитараа эргүүлэн олж авсандаа баяртай байгаа тухай мөн энэхүү хуудсаар дамжуулан мэдээлжээ. 

Гитар үйлдвэрлэгч Хофнер өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр Их Британийн Сассекс хотын нэгэн байшингийн дээврийн хөндийгөөс Маккартнигийн басс гитарыг олсон бөгөөд энэхүү гитарыг Полынх болохыг баталгаажуулсны дараа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Маккартнид эргүүлэн өгчээ. 

Энэхүү басс гитар Битлз хамтлагийн сүүлчийн студийн цомог болох "Let It Be"-г бичиж байх үед алга болжээ. Пол энэхүү гитараа 1961 онд Германы Гамбург хотын нэгэн шөнийн цэнгээний газарт тоглож байх үедээ 30 фунтээр худалдан авч байжээ. Үүнээс хойш олон олон хит уран бүтээлүүдээ энэхүү гитараа ашиглан туурвисан тэрээр өнгөрсөн жил уг гитарыг үйлдвэрлэгчээс ижил төрлийн гитар урлаж өгөхийг хүссэн байна. Гитар үйлдвэрлэгчид түүний гитарыг эргүүлэн олох аян өрнүүлсэн бөгөөд уг аян амжилттай болж, Их Британийн Сассекс хотын нэгэн байшингийн дээврийн хөндийд байгаа тухай мэдээлэл олж авснаар гитар ийнхүү 50 жилийн дараа эзэндээ очжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7(103.57.93.206) 2024 оны 02 сарын 18

172 онд гитар байсан уу?

0  |  0
Иргэн(202.131.225.197) 2024 оны 02 сарын 17

Гитар 172 онд хулгайд алдагдсан бол Let It Be цомгийг бичиж байх үед алдагдаагүй байж. Учир нь Let It Be цомогийн дуунууд 1968 оноос 1970 оны 4 сар хүртэлх хугацаанд бичигдсэн бөгөөд 1970 оны 5 сарын 8-нд худалдаанд гарсан.

0  |  0
Иргэн(202.131.225.197) 2024 оны 02 сарын 17

Гитар 172 онд хулгайд алдагдсан бол Let It Be цомгийг бичиж байх үед алдагдаагүй байж. Учир нь Let It Be цомогийн дуунууд 1968 оноос 1970 оны 4 сар хүртэлх хугацаанд бичигдсэн бөгөөд 1970 оны 5 сарын 8-нд худалдаанд гарсан.

0  |  0
Top