Ким Хюн Жүн, MC Sniper, Bloo нар өнөөдөр Монголд ирнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 15

 

Өмнөд Солонгосын алдарт дуучин Ким Хюн Жүн, MC Sniper, Bloo нар өнөөдөр 16:00 цагаас Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд бууна хэмээн зохион байгуулагчид мэдээллээ. 

Эвандис энтертайментийн зохион байгуулж буй тоглолтод оролцохоор ирсэн тэд маргааш буюу хоёрдугаар сарын 16-ий өдрийн 20:00 цагаас зохион байгуулагдах хэвлэлийн бага хуралд мөн оролцох аж. 

Рэппэр MC Sniper-ийг Монголчууд "Bk Love" дуугаар нь сайн мэдэх бол реппэр Bloo "Downtown Baby" дуугаараа бид бүхний танил болсон. Харин жүжигчин, дуучин Ким Хюн Жүн "F4" киноны Юн Жи Хүгийн дүрээр үзэгчдийн хайрыг татсан нэгэн билээ. 

Энэхүү тоглолтод Монгол уран бүтээлчид болох дуучин Чойжоо, Vnadebo хамтлаг болон продюсер, дуучин Man on the Moon нар оролцохоос гадна зочин артистууд хүрэлцэн ирнэ. 

Тоглолт энэ сарын 17-ний өдөр Буянт-Ухаа спорт ордонд 18:00 цагаас болно. 

Тасалбарыг: Shoppy.mn-ээр дамжуулан худалдан авах боломжтой. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.31.113) 2024 оны 02 сарын 15

Ene solongoschud irehni a rail hetreed bn ,boli boli

0  |  0
Top