"Холливуд" Амараагийн ээлжит бүтээл үзэгчдийн хүртээл болно

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 15

 

Жүжигчин Б.Амарсайханы зохиолыг нь бичиж, найруулсан “Орлон тоглогч” олон ангит кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. 

“17” продакшн болон “Voo”-тэй хамтран бүтээсэн сэтгэлзүйн драм төрлийн уг олон ангит киноны гол дүрүүдэд жүжигчин Б.Амарсайхан, Ч.Очгэрэл, Э.Билэгтмаа, Б.Ноба, Ч.Түвшинтөгс нар тоглосон байна. Нийт 16 ангит тус бүтээлийг энэ сарын 29-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болгох ажээ. 

Жүжигчин Б.Амарсайханы зохиолыг нь бичиж найруулсан "Хохирогч" олон ангит уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж чамгүй өндөр үнэлгээ авсан. Харин тэрээр энэ удаад чухам ямар түүх өгүүлэх бол? Үүний хариултыг тун удахгүй хүлээн авч үзээрэй. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top