Шинжаан-Уйгурт гурван удаа газар хөдлөв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 30

БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд өнөөдөр /2024.01.30/ гурав дахь удаагаа газар хөдөллөө.

Хятадын газар хөдлөлт судлалын төвийн мэдээлснээр, 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт 14 км гүнд бүртгэгджээ. Энэ өдрийн эхний 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт 06.27 цагт 10 км гүнд бүртгэгдсэн бол хоёрдох нь 09.44 цагт болжээ. Хоёрдох нь 3.9 магнитудын хүчтэй байжээ.

Нэгдүгээр сарын 23-нд мөн Шинжаан-Уйгурт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас гурван хүн амиа алдсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top