Хятад, Казахстан, Киргизэд газар хөдлөлт болов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 23

БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны баруун хойд хэсэгт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт Киргизийн Бишкек, Казахстаны Алматы болон Узбекистаны зарим нутагт мэдрэгдсэн байна. Алматы хотод найман хүн бэртжээ.

Газар хөдлөлтийн голомт 22 км гүнд бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн дараа 5.3 хүртэлх магнитудын хүчтэй цуврал чичирхийлэл болсон байна. Хятадын зарим бүс нутагт цахилгаан хангамж тасалдаж, голомтын бүс рүү аврах баг илгээжээ. Казахстаны Алматы хотод буух байсан дөрвөн онгоц буулт хийж чадаагүй байна. Киргизийн Иссык-Куль, Нарын, Чуйск мужуудад хүчтэй газар хөдлөлт болсон бол Узбекистаны Ташкент болон бусад бүс нутагт газар хөдлөлт мөн бүртгэгджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.216.253) 2024 оны 01 сарын 23

Бурхан өршөөг

0  |  0
Зочин(66.181.177.210) 2024 оны 01 сарын 23

боловсролоо дээшлүүлээчээ. ухан ишиг

0  |  0
гайхашрагч(66.181.177.210) 2024 оны 01 сарын 23

газар хөдлөлт болсон газар нь яасныг нь бичдэггүй юм уу. тэр нь тийм чухал юм биш юм уу. хэлэх ч үг алга .

0  |  0
m(66.181.180.71) 2024 оны 01 сарын 23

сөнөх нь үнэн болоод байнаа даа

0  |  1
Top