Өчигдөр хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлийн 73 дуудлага ирүүлжээ

2024 оны 01 сарын 29

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр нийт 1609 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс зөрчлийн шинжтэй 1280, гэмт хэргийн шинжтэй 85 дуудлага, мэдээлэл байна. Дуудлага, мэдээллийн 73  нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байна. Мөн өдөр 113 хүн эрүүлжүүлэгджээ.

Мөн гэмт хэргийн шинжтэй 59 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 14 хэргийг нөхөн илрүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top