Авлига цэцэглэж, стандарт алдагдсан хот хүний амь залгисаар

2024 оны 01 сарын 26

Нийслэл хот өнөөдөр ерөөсөө л стандарт нэхэж байна. Хот төлөвлөлт алдагдаж, авлига цэцэглэж, газрын наймаа гаарч, цементэн ширэнгээр нийслэлийг бүрхэсний гайгаар үер ус, халтиргаа гулгаа, цаг бусын гамшиг ихсэж хүний амь залгисаар. Хотын стандарт, хотын соёл, хотын дэг журам, замын хөдөлгөөний дүрэм, хотын гэсэн юм бүрийг өнгөрсөн 30 жилд алдсаны балгаар, авлигад нэвт шувт идэгдэж, онгойх газар бүхэнд цементэн ширэнгэ чигжсээр, амь амиа бодож хэтэрхий хувиа хичээдэг болсноор, суурьшиж амьдрахдаа бие биеэ хүндэлж сураагүйн балгаар хүний амь сүйдсээр байна. 

Аль ч улсын нийслэл хот өөрийн гэсэн дэг журам, ёс зүй, цэвэр цэмцгэр байдал, гоо зүй, хөдөлгөөний соёл, ногоон байгууламж, цэлгэр уужим зам талбай, барилга байгууламжийн цогц чуулбар, оршин суугчдын эрхэмсэг донжлог байдал зэргээрээ эрс ялгарч байх ёстой. Гучаад жилийн өмнө, Азийн цагаан дагина нэртэй байхдаа Улаанбаатар тийм стандартуудыг барьдаг байв. Хотын хүн гэдэг алхаа гишгээ, өмссөн зүүсэн, хувийн соёл, харилцаа зэргээрээ үлгэрлэж байсан.

Хөдөөнөөс ирсэн хүмүүс түүнийг дагаад маш түргэн хотжидог байв. Гудамж талбай уудам, цэлгэр, байшин барилга хоорондын зай тавиу, хаанаас ч Богд хан уулаа харчихдаг, дөрвөн уулын дундах хөндийгөө цементэн ширэнгээр хаагаагүй учир салхи чөлөөтэй нэвтэрч утаагүй униаргүй байсныг хуучин зургууд гэрчилнэ. Хүн амын шилжин ирэх хөдөлгөөн хязгаартай байснаас анхны зураг төслөөр 500 мянга орчим хүнтэй байх стандартаа барьдаг байлаа. Тэр цагт хотын соёл гэж ёстой эрхэмсэг чамин зүйл байсныг хуучуул мэднэ.

Гэтэл 1990 оноос хойш, ялангуяа шинэ Үндсэн хуулиар иргэн хүн оршин суух газраа сонгох эрхтэй гэснээс шалтгаалж Улаанбаатар тийш орон нутгаас нийслэлийг чиглэсэн их нүүдэл хөвөрч, улмаар 1999-2001 оны хооронд болсон зуднаар малаа барагсад уулгалан ирж, нийслэл хотын эрхэмсэг оршихуй, мөрдөх учиртай стандарт салхинд хийссэн. Өнөөдөр аль нь уугуул Улаанбаатарын хотжисон иргэн, аль нь сүүлд орон нутгаас амьжиргаа хөөж ирсэн хүн бэ гэдгийг ялгах аргагүй нэг хэвийн болов. Хот донж маяг, хүрээ соёл аль эрт мартагдсан дууль болсон.

Дөрвөн уулын дунд авлига хэрээс хэтэрч, эрх мэдэлтнүүдийн идэх уух дон хязгаараа давсны горыг Монгол Улсын хүн амын талаас илүүг арай хийн багтааж буй Хүн чулууны хонхорынхон амсахын дээдээр амсах болов.

Хот дундуур урсаж уур амьсгал зөөллөж байсан Сэлбэ, Дундголынхоо амыг барьж, амьсгалыг тасалснаар аадар орох тоолонд хуучин сав голдиролоо даган үер бууж, хүний аминд хүрдэг болсон. Салхиа хаагаад утааны уурхай болсон.

Ёстой үзээгүй юм гэгчийг өчигдөр бид үзлээ. Мөнөөх цементэн ширэнгэ дунд дэлбэрэлт болж, Онцгой байдлын цэл залуухан гурван алба хаагчийнхаа амийг тэнгэрт өргөж, өчнөөн хүн гэмтэж бэртэж, түлэгдэж, орон байр шатаж, 30 гаруй автомашин үнс, төмрийн сэг болсон. Тэр жил Дарханд ахуйн газ дэлбэрч орон сууцны байшин сүйдэж байсныг бүгдээрээ мартчихсан л даа.  Стандарт бус шатахуун түгээх газрууд Улаанбаатар хотыг тэр чигт нь эзэлж, нэг нь дэлбэрвэл гал тархан бие биедээ дамжиж хот тэр чигээрээ түймэрт автах аюул дэргэд байна.

Бүх зүйл стандартгүйгээс өчигдрийн гамшиг үүссэн гэж хэлж болно. Хэдийгээр жолооч нарын буруу бий ч замын халтиргааг арилгаагүйгээс осол гаргасан хоёр машин шарваж гулгасан байх гэсэн хардлага байна. Барилгын стандарт алга болсон. Бөөн шатамхай материалаар дулаалга хийдэг учраас аюул учрахад зүгээр л галт бөмбөлөг дотор амьдарч буйгаас ялгаа алга. Онцгой байдалд стандарт байхгүйгээс хэчнээн ч залуусынхаа амийг өргөв. 

Техник технологи хөгжиж гаднын улсууд дроноор байлддаг болчихоод байхад  оволзож байгаа галыг дээрээс хөөсөөр булж, усаар шүршиж унтраадаг шүршдэг техник байж л таарна. Авлигад хүүдийлүүлдэг мөнгөөр тийм техник, аврагчдын хувцас хэрэгслийг базааж болно оо доо. Аюулгүй ажиллагааны стандарт алга. Юунаас үүдсэн осол дээр, ямар зайнаас, хэрхэн ажиллахыг, хэсэг зуур хүлээх ёстой юу, шууд орох уу, хий дэлбэрэхэд хамгаалах хэрэгсэл ямар байх зэрэг стандартыг мэддэг дарга байна уу. Хэдэн аврагчаа шууд командлаж оруулаад л егүүтгээд байх уу.

Энэ ослоос үүдээд нийслэлийн иргэд стандарт нэхэж эхэллээ. Газ тээвэрлэсэн машины жолооч стандартаа мөрдсөн бол, компани нь машиныхаа стандартыг хангасан бол, хажуугаар орсон жолооч жаахан азнасан бол, холбогдох газрууд нь замын гулгаа халтиргааг стандартын дагуу цэвэрлэсэн бол, хотын удирдлагууд цас мөс цэвэрлэдэг стандарт машинаар хангасан бол, шатаж буй барилга руу галын машин ойртох гэхэд доогуур нь багтахааргүй стандарт бус хүзүүвч нэг нь төлөвлөж нөгөөх нь батлаад, тэр зургаар нь өндөрхөн хүн шургах аргагүй зүйл бариад, бас нэг албан тушаалтан гарын үсэг зураад ашиглалтад авсан гээд ар араасаа хөвөрсөн стандарт бус үйлдлүүд гамшиг, харуусал, дагуулсныг иргэд хэлж байна. Стандарт амьдралын төлөө хүчээ нэгтгэхийг нийслэлчүүд шаардаж эхлэв. Нийслэлийн дарга нарын дэвшүүлээд байдаг “Нэг хот, нэг стандарт” уриа амьдралд хэзээ ч хэрэгжиж байгаагүйг жирийн иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө төлөхөөрөө нэг боллоо. Саяхан дөнгөж нээгдсэн гүүрэн гарц дор ачааны машин гацсан. Ачааны стандарт машин доогуур нь багтаж гарахгүй стандартад нийцэхгүй гүүрэн гарц хийгээд баяр хөөр болж нээгээд эргээд хартал л тийм зүйл болсон.

Одоо нийслэлийг хот мэддэг хүнээр удирдуулж, ХОТЫН СТАНДАРТ, СОЁЛОО нэвтрүүлэх цаг болжээ. Газар хөдөлбөл энэ цементэн ширэнгүүд нурж хэчнээн хүн дарахыг таашгүй. Азаар амьд үлдэгсдийг аврах байтугай машин орох зай ч байхгүй. Аврагчид амиа алдсаар, энэ ажлыг хийх хүнгүй болж мэднэ. Нийслэл хот газар хөдлөлтийн голомт болсон долоон том ангал дээр байрлаж байгааг мартаагүй биз ээ. Жирийн иргэдээ цаг бусаар алдсаар байхгүй гэвэл авлигаар боссон ширэнгүүдээ одоо зоригтой цэгцлэх цаг болсон. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо түүний бодит жишээ. Бөөгнөрүүлж чихсэн цементэн ширэнгийн балгаар ковид тэнд хамгийн их гарав, үерт автав, одоо дэлбэрэлт, гал түймэр. Зам давчуу, халтиргаа ихийг хэлэх үү.

Замын стандарт алга. Явган хүний замын гөлгөр хавтангийн цасыг арилгах тусам аранга болж, тархи толгой, хөл гар, ууц нуруугаа хугалж гэмтээсэн иргэд Гэмтлийн эмнэлгийг дүүргэж байна. Авто замын гарцаар ногоон гэрлээр иргэд гарч байхад ирж зогсож байгаа машинуудын тормоз барихгүй гулгаад орж ирж байна.

Замын хөдөлгөөний стандартаа хатуу мөрдөж эхэлье. Адгаж яаран өмнөх машины хажуугаар дайрч давхидаг, гүйцэж түрүүлж байж таашаал авдаг энэ муухай занг засаж хотын соёлтой явцгаая. Хөдөө хээр агсам морь унаад амыг нь ангалзтал татан хажуугаар дайрч, хойноос гүйцэж түрүүлж баясдаг тэр тэр муухай зангаараа машин жолоодож, бүдүүлэг араншингаа хотод нэвчүүлж гүйцлээ. Ганц хормоор, ганцхан мм-ээр бусдаас түрүүлбэл учиргүй баясан догдолдог тэр муухай бүдүүлэг нүүдэлчин араншингаа засцгаая. Ямар олимпын тэмцээнд орж байгаа тамирчин биш.

Замын эргэлтийн радиусыг стандарттай болгоё. Зөрчсөн бол зураг төсөл хийхдээ хаана нь алдаа гарсныг тогтоож хариуцлага тооцдог механизмтай болох шаардлагатай. Онцгой байдлын аврагч нарын хувцас хамгаалалтын стандарт ямар байх ёстой юм. Гал унтраах багаж хэрэгсэл ямар стандарт хангах ёстой юм. Барилга хоорондын зай талбайд ямар стандарт тавих юм. Шатамхай бодис яаж тээвэрлэх стандарт юу юм гэдгийг даруй тогтоохыг иргэд шаардаж байна.

Дарга тушаалтнуудын авлига цэцэглэж, стандарт алдагдсан хот хүний амь залгисаар л, бид эмгэнэн гашуудаж, халагласаар л суух уу. Хотын стандартаа сэргээхээ хойшлуулсаар байвал хохирол үүнээс хэд дахин давна гэдгийг санаж маргааш, дараа гэлгүй шууд эхлэх хэрэгтэй болсныг шил дарсан гамшгууд харуулсаар байгаа бус уу.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.94.124) 2024 оны 01 сарын 26

Социализм капитализм 2-ын ялгаа шүү дээ

0  |  0
S(59.153.113.232) 2024 оны 01 сарын 26

44DSH SEKSY ERTEI80955877

0  |  0
miat(66.181.182.237) 2024 оны 01 сарын 26

polesh geree higel ih olon naiamchin dereme higel terig polehsh geree hideg etgedig polesh shuuh porkror ogson shuu

0  |  0
ih(66.181.182.237) 2024 оны 01 сарын 26

polesh ulsad geree hidge nerge tobodoig nogoo semin tsagda prokror hajile genuu unen uu

0  |  0
mongol(66.181.182.237) 2024 оны 01 сарын 26

polesh uslad geree hile gej huraad im olon humuuisg luiabrlaa zugtaaal gejuu. tim tom polsh gereetei bol yuansa aidagin.

0  |  0
S(103.212.116.52) 2024 оны 01 сарын 26

S AWN80955877

0  |  0
zochin(66.181.179.191) 2024 оны 01 сарын 26

za odoo bolno , neg asuudal khundrel , osol garakhaar segen deer tsuglasan yalaa shig shuugildaad l , naad asuudlyg chini bugd medej baigaa , shiidekh geed l khicheej baigaa , an-yn orkuud l bayarlaad shuugikh yum

0  |  0
S(103.212.116.52) 2024 оны 01 сарын 26

DYRAA TAWILTSI ZYGAATSI80955877

0  |  0
S(103.212.116.52) 2024 оны 01 сарын 26

SEXSDI80955877

0  |  0
ыы(202.72.245.121) 2024 оны 01 сарын 26

DБайгуулсан шатахууны газрын ойролцоо орон сууц эмнэлэгийг байгуулах маш хэцүү гэвч гээд маш их мөнгө авч юм бариулаад түүнийгээ том бүтээн байгуулалт тайланд оруулдаг удахгүй Шатахууны газрууд хуучирч элэгдээд бөөн эрсдэл монголчуудаа орк байцгаахаа боль

0  |  0
zochin(202.9.46.143) 2024 оны 01 сарын 26

Mie gombiin melgeriin xiisen ajil. Xotiig xog bolgoson doo

0  |  0
Top