Ираны Жамкаран сүмийн оройд өш хонзонгийн туг өргөжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 06

Ираны Кум хотын Жамкзаран сүмийн дээр өш хонзонгийн улаан туг өргөжээ.

Tasnim агентлагийн мэдээлснээр, Керман мужид энэ сарын 3-нд болсон алан хядах ажиллагааны дараа өш хонзонгийн тугийг хийсгэсэн байна. Ираны Дотоод хэргийн сайд Ахмад Вахиди Керман муж дахь оршуулгын газар болсон алан хядах ажиллагаанд оролцсон хэд хэдэн этгээдийг саатуулсан тухай мэдээлжээ. Тус оршуулгын газар 2020 оны нэгдүгээр сарын 3-нд АНУ-ын агаарын цохилтын улмаас амиа алдсан Ираны армийн генерал Касем Сулейманийг оршуулжээ.

Үүнээс өмнө Исламын улс алан хядагчдын бүлэглэл Ираны Керман мужид болсон алан хядах ажиллагааг зохион байгуулснаа мэдэгдсэн билээ. Алан хядах ажиллагааны улмаас 103 хүн амиа алдаж, 141 хүн шархаджээ. Тэдний заримынх нь биеийн байдал хүнд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top