Тейлор Свифтийн аялан тоглолт Гиннесийн номд бичигдэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 13

 

Алдарт дуучин Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолт орлогоороо дэлхийн дээд амжилт тогтоож, Гиннесийн номд бичигджээ.

“Guinness World Records” мэдээлснээр, аялан тоглолтын орлого нь нэг тэрбум ам.долларыг даваад байна. Өмнөх дээд амжилтыг нийт сүүлчийн аялан тоглолтоороо 939 сая ам.долларын орлого олсон Элтон Жон эзэмшиж байв. Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолт 2023 оны гуравдугаар сард эхэлсэн ба 2024 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Одоогоор түүний аялан тоглолтын орлого дуучин Бейонсегийн “Renaissance World Tour” хоёр удаагийн аялан тоглолтын орлогоос хоёр дахин даваад байна.

Энэ сарын 6-нд “Time” сэтгүүлд Тейлор Свифтийг оны хүнээр тодруулсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top