[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Өвөл ууланд алхахдаа хэрхэн хувцаслах вэ?

2023 оны 12 сарын 05

Утаатай үед цэнгэг агаарыг мэдрэн ууланд алхах нь сайхан. Гэхдээ хүйтний улиралд ууланд алхахдаа эрүүл мэндээ бодон зөв хувцаслах нь чухал.


 

  • Хамгийн түрүүнд гутлаа зөв сонгох хэрэгтэй. Тодруулбал, шагайны хамгаалалттай, цэвэр арьсан гутал өмсөхийг уулчид зөвлөдөг. Уулын гутал сонгохдоо өөрийн өмсдөг размераасаа нэгээр томыг сонгоорой. Учир нь хөл тань хөдөлгөөнд халж, тэлдэг тул гутал зайтай байх хэрэгтэй.

 

  • Оймсны хувьд олон давхарлах хэрэггүй. Уул руу алхах үед хөл тэлэх тул гутланд сул зай хэрэгтэйгээс гадна байнгын хөдөлгөөнтэй байх учир хөл даардаггүй.

 

  • Өвөл ууланд алхахдаа байцаа шиг олон давхар хувцаслах нь зөв гэж үздэг. Курткан дотроо хоёр давхар цамц өмсөх нь хамгийн тохиромжтой.

 

  • Куртканы хувьд гаднаас салхи нэвтрүүлдэггүй, дотроос хөлсийг гадагшлуулах үүрэгтэй Gore-tex технологийн курткийг өмсөх хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top