Зүүд амирлуулсан зурагнаас үүдсэн дурсамж

2023 оны 12 сарын 03

Аливаа зураг хууч өрнүүлж, түүх хуучлах ч байх. Энд эгнэн зогссон долоон “Өвгөн” бол 1970-аад оны үед Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 8 жилийн дунд сургуульд нэг ангид суралцаж байсан нөхөд байна. Өдгөөгөөс гурвантаа жилийн өмнө төрөлх сургуулийнхаа 80 жилийн ойгоор уулзалдаж байжээ, бид. Ийнхүү зургаа хараад бяцхан түүх өгүүлэхэд, биднийг сургуулийн босго алхсан 1966 онд манай сум бага сургуультай, захирлаар нь Д.Шарав багш маань ажиллаж байсан юм. Одоо бодоход Д.Шарав багш маань тал бүрийн авьяастай, баргил сайхан хоолойтой, тэр ч чанараараа сумын уран сайханд Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”-н Юндэнд тоглож байсныг нь бүүр түүр санах. Дашрамд, “А” үсгийн ацгийг зааж, арвын доторх тоо бодох ухааныг анхлан заасан Г.Лувсандагва багшийнхаа тухайд бяцхаан тодруулахад, 1966 оны наадмын дараахан байх. Аав маань тэр үед Баян бригадын агентаар ажиллаж байсан цаг. Манай Баян бригадын зүүн дөрөлжөөс хөтөлгөө морьтой нэгэн бээр нэлээд шамдуухан бололтой довтолгон ирсэн нь Г.Лувсандагва багш маань байсан юм. Тэр бээр тэр жил сургуулийн босго алхах хүүхдүүдийн урилга бичгийг тарааж өгөхөөр явж байсан нь тэр байж. Багш маань ээжийн халааж өгсөн цагаан данхтай шимийн архинаас ганц, хоёр татсан байх, хацар нь үл ялиг улайгаад урд зүгийг чиглэн мордоод явж байсан нь одоо ч нүдэнд тодхон байдаг юм даа. Бодоход, Дэлгэр, Дөхөм бригад руу явсан болов уу. Тэр жилийн намар, миний л төсөөлж буйгаар, Дэлгэр бригадаас Лхамсүрэнгийн Цэнд, Рагчаагийн Нэргүй, Хүрэлийн Лосмаа, Хүрэлийн Дэнсмаа, Гомбодоржийн Сугар, Дөхөм бригадаас Дамдины Сумьяа, Шанжийн Ганбаатар, Дамдинжалын Алимаа, Магсаржавын Хүрэлбаатар, Төв бригадаас Цэвэгсүрэнгийн Базаррагчаа, Гомбожавын Адьяа, Шагдарын Очир, Цэндийн Баасан, Жамсрангийн Сумьяа, Банзайн Байгалмаа, Баян бригадаас надаас гадна Галайн Жигмэд, Дамдинжавын Адьяа, Буяндэлгэрийн Пүрэвсүрэн, Гомбодоржийн Гажидмаа, сумын төвөөс Ядамсүрэнгийн Бат-Өлзий, Пүрэвжамцын Тэгшээ, Бат-Очирын Цэнгэлт нарын хүүхдүүдтэй 1А ангийг бүрдүүлж байсан юм. Мартаж, санахын манан татсан энэ цаг үед өөр бусдыг орхигдуулсан байхыг үгүйсгэхгүй. Багш маань бидэнд хоёр жил хичээл заагаад өөр сум руу шилжсэн. Дараа нь Д.Тэрбиш багш маань биднийг 4 дүгээр анги төгсгөөд тавдугаар ангид Л.Моонон багш, наймдугаар ангид Г.Батболд багш биднийг удирдан төгсгөснийг ийнхүү хураангуйллаа. Тэгээд ч “Он жилүүдийн дурсамж” номдоо багш нарынхаа тухайд бага сага дурссан байдаг учраас дахин нуршаад яахав...

“Байшинтын” хэмээн алдаршсан алдарт 7 дугаар морьт дивизийн суурь, материаллаг бааз дээр байгуулагдсан Хонгор сум 1968 онд татан буугдаж, 7 жилийн сургууль нь Баяндэлгэр сумтай бүл нэгдэж 8 жилийн сургуультай болсон юм. Тэгээд хоёр сумын хүүхдүүд анхандаа жаахан таарамж муутай, ялангуяа Дотуур байрны хүүхдүүд хоёр тал болж байгаад л нанчилддаг байлаа. Баян бригадын аж ахуйн даргаар ажиллаж байсан, хоёр дайнд оролцсон ахмад дайчин Н.Шагдар гуайг зориуд “Байрны багш”-аар томилсон нь цаанаа бол бодлоготой байжээ. Тэр бээр биднийг ёстой нэг “Дэглэж” өгсөн дөө. Цэргийн хэргийн багагүй мэдлэгтэй тэр бээр өглөө болгон гүйлгүүлж, оройн тоо хийлгэж, гадагш хаа нэгтээ явах болбол заавал чөлөө, зөвшөөрөл авах зэргээр, одоогоор бол цэргийн анхан шатны мэдэгдэхүүнийг амсуулж байсан юм даа.

Одоо зэрэгцэн зогссон нөхдүүдийнхээ тухайд жаахан тодотгоё. Тодотгох болсны гол шалтгаан нь, дээрх долоогийн гурав нь буюу Д.Түвшинжаргал, Ж.Эрдэнэцогт, Г.Баяраа нар урд шөнө миний зүүдэнд орж ирээд, яг л хэлэлцэж өмссөн юм шиг ягаан дээлтэйгээ ам хамраа ч битүүлж тагласан юмгүй хотоор дэмий сэлгүүцээд л. Цагдаагийн байгууллагад олон жил ажиллаж, догширсон болоод ч тэр үү, нөхөр Г.Баяраа тэднийг командлан Их дэлгүүрийн баруун талын нэг Хоолны газар руу яваад орчихож ч байх шиг. Яг энэ үед, бас манай ангийн хүү, нутаг орондоо “Эзэн” хэмээн алдаршсан Содномын Бат таарч, тэдний тухай хэлэхэд “Би охинтойгоо уулзах чухал ажилтай” гээд зам хөндлөн гараад явчихах. Хөл нь бага зэрэг доголон ч юм шиг. Ер нь зүүд гэж барих барьцгүй сонин шүү. Тэгээд нөхдийнхөө ийн байдлаар зүүд амирлуулсныг бодохоор “Корона вирус” хэмээх адын хар тахал биднээс холдож буйн сайны дохио ч юмуу гэж бас бэлгэшээгээд л.

Харин одоо эдгээр ягаан дээлтнүүдийн зүүн гар талаас танилцуулахад, Жамьянлосолын Эрдэнэцогт манай нөгөө ангийн хүү. Насаараа сум орон нутагтаа байж, сум, сургуулийн хамаг л ажлыг бөөцийлж ирсэн андын маань энгэрт сургуулийн 80 жилийн ойн баяраар л “Хөдөлмөрийн хүндэт медаль” ирэхийг хараад миний хувьд жаахан чамлангуй л байсан даа. Яагаад гэвэл, өнөөдөр бараг 10 гаруй настны энгэрт “Алтан гадас” одон төвөггүй ирдгийг бодоод, тэр. Түүний хажууд цэргийн дүрэмт хувцастай зогсож байгаа мариалаг залуу бол “Нөнөө Төмөр” хочтой, Хилийн цэргийн хурандаа Цэрэндоржийн Төмөр маань байна. 1977 онд МУИС-иас өөрийн саналаар цэргийн албанд мордож, улмаар Москвагийн Хилийн цэргийн дээд сургуулийг дүүргэсэн тэр бээр Сулинхээрийн отрядын дарга, Хилийн 0131 дүгээр ангийн захирагч, ХХЕГ-ын ажилтан зэрэг чамгүй өндөр албан тушаалд ажилласан даа. Угийн сурлага сайтай, ялангуяа тооны төрлийн хичээлд толгой өвддөггүй байсан тэр бээр бас хааяадаа онигоо тарьчихна аа. Бидний үед оройн цагаар хүүхдүүдийг кино үзүүлэхийг тас хорьдог байсан цаг. Хэдийгээр 8 дугаар ангийн томчуул гэж өөрсдийгээ дөвийлгэн пээдийдэг ч, багш нараасаа бол үнхэлцгээ хагартал айна даа. Тэр он жилүүдийн өвлийн хүйтэнийг ч хэлэх үү, нэг орой Г.Хүрэлбаатар, Ц.Төмөр, Дотуур байрнаас Д.Дорж бид хоёр, өөр хэн хэн ч билээ дээ, хэдэн нөхөд кино үзэх юм болж сумын клубыг зорилоо доо. Сумын кино дийлэнхдээ оройн 19 цагаас нааш бараг гарахгүй. Дөнгөж очоод клубын хаалгыг аяархан татах агшинд нэг хүн өөдөөс гэнэт гарч ирсэн нь хэн байсан гэхэв, ангийн багш Г.Батболд. Ухаанаа тавих шахсан бид баруун тийш сумын Гараашийг чиглэн харайж гарлаа даа. Гэтэл пис пас хийсэн сүртэй чимээ гарч, нэг нөхөр тэрий хадаад явчихлаа. Хөөрхий, Ц.Төмөр маань угийн гулжгар болоод ч тэрүү, нэг л их гулзайсан юм газраар дүүрэн хэвтэж байна. Маргааш нь Г.Батболд багш орж ирээд өчигдрийн хэргийн эзэд болох бид хэдийг босгож, “Дэмий тэнэдэг, энэ тэр” гэж багагүй банга хүртээсэн санагдана.

Ц.Төмөрийн хажуу дахь энгэр заамаа задгай хаясан, нэлээд танхайдуу маягийн нөхөр бол “Нус Сүүеээ” хочтой, Гончигжавын Сүхбаатар. Долоодугаар ангиа төгсгөөд илгээлтээр мал аж ахуйд гарсан нэгэн. Нэлээд сахилгагүйн дээр угийн жаахан сөөлжүү нүдтэй болохоор зарим хүнд жаахан эвгүй харагдах. Түүндээ ч эрддэг үү, мань хүн зарим нэгнийг айлгаж, ичээх нь ч бий. Ялангуяа, Хоршооны байрны Ядамсүрэнгийн Эрдэнээ түүнээс ухаангүй айна. Ер нь ч тэгээд Дотуур байрны хүүхдүүд хэзээ л нэртэй байлаа даа.

Г.Сүхбаатарын хажууд зогсох цагаан шляп духдуулан, өргөн бажгар дурдан бүс ороосон нөхөр бол нутаг усандаа “Жаалаа” хэмээн алдаршсан Дамдинжав агсны хүү, “Молом Занги” хочтой Түвшинжаргал маань байна. Д.Дүүрэнбилэг гэдэг ихэртэй байсан ч ерээд оны үед бурхны орноо одсон доо, хөөрхий. Бид “Хоёр өвөө” гэж авгайлдаг байв. Тэр хоёр их хөгжилтэй юм ярьдаг сан. Ялангуяа Д.Түвшинжаргал маань, “Жолооч болоод, цагаан цамцны ханцуйг арагш нь шамлаж, сайхан бүрх малгай духдуулаад салхи татуулан исгэрч явах нэг өдөр бий дээ” гээд л ярьдаг нь ёсоор болсон доо. Дорнодын Хөдөө аж ахуйн техникумын Механикийн ангийг дүүргэсэн анд маань одоо нутаг усандаа нэр хүндтэй шаггүй сайн малчин болжээ. Бид наймдугаар ангиа хөөрхөөн паянтай төгсгөж байснаа Түвшээгээ хараад жаахан тодотгомоор санагдлаа. 1974 оны зургаадугаар сарын сүүлч юм даа. Сургуулийн хүүхдүүд амраад явчихсан, эрэгтэй Дотуур байранд Дамдинсүрэнгийн Гансүх, Дамдинжавын Түвшинжаргал, Дамдинсүрэнгийн Дорж, тэгээд миний бие, эмэгтэй Дотуур байранд Жамьяаны Алтанцэцэг, Дамдинжалын Алимаа, Буяндэлгэрийн Пүрэвсүрэн, Дугарын Дуламсүрэн нарын охидууд байх. Нэг өдөр доод ангийн, сургуульдаа сайнгүй данс даваатай гэх, Чимэддоржийн Бямбажав, Ласрангийн Энхбаатар, Доржсүрэнгийн Цоггэрэл нарын хэдэн таргилууд 5-ын бидон шимийн архи ганзаглачихсан, бас ааруул, өрөмтэй манийгаа эргэж ирж байгаа юм гэнэ. Бидний ихэнх нь 10 дугаар ангийн хуваарь авчихсан, өнөө маргаашгүй гэр гэрийн зүг явахаар зэхэж байсан цаг. Авчирсан идээнээс амсцгаалаа, ер нь анх удаагаа тийм их юмны бараа харж байгаа нь тэр л дээ. Харин тэр хэд маань ар гэртээ ажил төрөлтэй гээд, тэгсгээд 5-ын бидонтойгоо орхиод буцлаа. Дотор халуун оргиод аятайхан ч болж байх шиг. Түүнийгээ бас голж шилж байгаа юм байлгүй, хэн ч билээ, нэг нь намайг Я.Эрдэнээтэй найз учраас явж хатуу юм олж ирэхийг санал болголоо. Д.Түвшинжаргалынхаа хамт Хоршоо байр руу гараад харайлгачихлаа. Я.Эрдэнээ ч ээжийнхээ Складны багсайсан түлхүүрийг бариад гараад ирэв. Хоёр шил архи халааслаад ирлээ дээ. Нэг мэдэхнээ, харуй бүрий болжээ. Эмэгтэйчүүдийнхээ байр руу явах юм боллоо. Бүгдээрээ гараад явлаа даа, сар саруулхан. Гэтэл Байрны багш Н.Шагдар гуайн дуу хадахаар нь айцгаасандаа буцаад байр руугаа чавхдана биз дээ. Тийн явж байхдаа мань Д.Гансүх “Өндөр Дамдинсүрэнгийнхэн удмаараа малчин” гээд л байрныхаа цонхыг цохитол тар няр хийгээд л явчихав. Чухам ямар хэрэг мандуулснаа бүүр түүр төсөөлсөн бидний зарим нь доторх халуундаа ааглан “Аа, яадгийн мал дээр л гарна биз” хэмээн хаагих. Тэгээд унтахаас өөрийг яалтай билээ. Бие тавгүйрхээд, дотор муухайраад сэрвэл өглөө болчихжээ. Тавын бидонтой архи талаасаа дээгүүр, харин нэг шил архийг нь султгаж орхижээ. Хоосон шил нь орон доогуур бөмбөрч байх. Нөгөөх нь хэвээрээ. Анх удаагаа архи гэдэг идээг амсаж үзэж байгаа учраас бид юу шалих билээ. Гэсэн хэдий ч дотор гэж авах юмгүй, ёстой нөгөө “Шар эсгий чихчихсэн юм шиг” гэдэг нь л болжээ. Бас энд ч бөөлжис, тэнд ч бөөлжис, энд тэндгүй л гулзайсан юмнууд. Чухам юу гээчийн хэрэг мандуулснаа төдийлэн ухаарч амжаагүй байтал Байрны багш Н.Шагдар гуайн дуу хүрээ хотоор хадаж, хэрэг ч мандлаа даа. Өшиглөхийг нь өшиглөж бүгдийг нь босгож, цэргийн хүмүүс шиг л номхон зогсоолоо. Өглөөний хоол унд ч байхгүй, тэгж байтал ангийн багш Г.Батболд ороод ирлээ. Болсон явдлыг хэзээний мэдсэн бололтой, ангидаа орцгоож бай гэв. Бэл алдсан луухаан шиг хэдэн өрвийсөн юмнууд ангидаа ирээд сууж байтал багш духаараа харсаар орж ирлээ дээ. Бид ч гөлөгөө, гөлөг. Тэр бээр ширээн дээрээ юу ч дуугарахгүй муухай хараад л суугаад байх. Бодоход, хэлэх сайн ч үг, муу ч үг олдоогүй байх. Тэгж, тэгж “Тарцгаа” гэсэн ганцхан үг хэлээд гараад явчихав. Аргагүй шүү дээ, итгэж найдаж байсан гайгүй гэсэн хэдэн сурагч нь “Уул үзээ ч үгүй байж” ийм хэрэг мандуулсан нь ямар л олиг байх вэ дээ. Сум орон нутагт бараг анх удаагаа шахуу болсон эл хэрэг өндрөө авч сумын захиргааны хурлаар орох боллоо. Хөдөөнөөс хэргийн эздийн аав, ээжийг дуудууллаа. Тэр он жилүүдэд “Илгээлтийн эзэд” хэмээх уриа лозун ид хүчээ авч байсан цаг. Хурал ч эхэллээ. Сумын томчуул болох дарга нарын өмнө анх удаагаа гарч байгаа бидэнд нүүр хийх газаргүй, айж сандрах гээд мөн ч халуухан юм болж байж билээ. Сумын намын дарга, хожмоо Хөдөлмөрийн баатар болсон Б.Лхамжав дарга болон бусад дарга нар “Өдийд ийм хэрэг тарьж байгаа хүмүүс хол газар явбал нутаг орны нэрийг муугаар гаргах нөхөд байна. Тийм учраас мал дээр гаргаж хэдэн жил ажиллуулаад гайгүй байвал тэр сургууль, курст нь явуулж болох юм” гэхэрхүү юм ярьж биднийг ухаан алдуулах шахав. Харин намын даргын төрсөн дүү, сургуулийн хичээлийн эрхлэгч Ш.Тэрбиш багш маань биднийг өмгөөлөн дарга нартай маргалдсаны ачаар ар гэрт нь 25 төгрөгийн торгууль тавьснаар эл хэрэг төгсгөвөр болж байж билээ. Тийн хөглүүлж явсан нөхөд болох Д.Гансүх өнөөдөр Монгол Улсын гавьяат хуульч, Д.Дорж Монгол Улсынхаа өмнөд хилийн баганыг тогтоолцсон нэртэй Геодезист, Д.Түвшинжаргал орон нутагтаа нэртэй малчин, би гэдэг нөхөр үзэг, цаас үрэлдүүлдэг хүмүүс болсон доо. Ер нь аливаа юм гэдэг сонин шүү. Би бүр жаахан, сургуульд ороогүй байхдаа зураг зурах сонирхолтой хүүхэд байв. Тэгээд сумын даргын машин гээд л янз бүрийн юм зурах. Нэг удаа Б.Лхамжав дарга миний нэг зурсан зургийг хараад “Энэ хүү зураач болно шүү” гээд толгой илж байсныг мэдэх юм. Харин дээрх хэргийг мандуулснаас хойш бараг дөрвөн жилийн хойно, 1977 онд байх. Цэргийн сургуулийн дөнгөж 1 дүгээр курсээ давсан би нутагтаа ирээд амарч байв. Нэг өдөр бригадын хурал болж, ээж маань “Миний хүү дээд сургуулийн оюутан болсон юм байна даа, бригадынхаа хуралд суучихаад ир” гэхэд нь ээжийнхээ үгнээс зөрөлтэй биш, Баруун Эхэнэ Уснаас 10-аад милийн цаахантайх бригад руугаа явлаа даа. Б.Лхамжав даргыг малчид нь мөөгөн хүрээ лугаа тойроод суучихсан, мань хүн онигоо ярьж буй бололтой хүмүүс нир хийтэл инээлдээд л. Тийн хэсэг байснаа малчид хуралдаа орохоор бригадын даргын контор руу орох яг тэр агшинд яахын ч завдалгүй даргатай нүүр тулгарлаа даа. Тэр ухаантай хүний хэлсэн “За хэр зэрэг ууж байна даа” гэсэн ганцхан үг миний тархин дундуур ташуурдаад авах шиг л болсон доо. Гэтэл хоёрхон жилийн дараа мөнөөх үнхэлцгээ хагартал айж, эмээж явсан даргынхаа хүргэн нь болчихоод тууж явсан даа. Амьдрал гэж сонин шүү...

Одоо “Ам Хүрлээ” хочтой Г.Хүрэлбаатарынхаа паянгаас жаахан хачирлая. Биднийг долоо­дугаар ангид орсон 1973 оны намар Дорнод аймгаас Галсандавхайн Хүрэлбаатар, Сүхбаатар аймгаас Дамдинсүрэнгийн Ариундэлгэр нар шилжиж ирсэн юм. Хөдөө газрын пөөнөгөр дээлтнүүдийн дэргэд өмссөн зүүснээрээ эрс ялгарсан тэр хоёрын эрэгтэйд нь охидын, эмэгтэйд нь хөвгүүдийн харц хэзээний туссан байдаг сан. Өөрөөр хэлбэл “Уулын бугыг хараад унасан морио голов” гэдэгтэй агаар нэгэн юмуу даа. Хүрлээ гитар тоглоно, би бас тогломор аядах. Тэгээд мань хүн:

Ванжаалаа валиа гуулиа

Ванжаалаа валиа гуулиа... гээд л амандаа үл мэдэх дуу аялан гитардахын зэрэгцээ бас этгээд чамин бүжиг хийх нь нэн сонин. Бид бас түүнийг дуурайгаад л эв дүй муутайхан эв хавгүй хөдөлгөөн хийх аядах. Тэр нь шинээр дэлгэрч байсан “Манго” хэмээх бүжиг байсан юм билээ. Г.Хүрэлбаатар тухайн үеийн АУДС-ийг Эрүү, нүүрний мэргэжлээр дүүргэж, Дорнод аймагт олон жил Мэс заслын эмчээр нэр хүндтэй ажиллаж, хэдэн жилийн өмнө “Монгол Улсын гавьяат эмч” гэдэг эрхэм алдрын эзэн болсон юм. Г.Хүрэлбаатар бид хоёрын дунд зогсож байгаа ягаан дээлтэй нөхрийг “Дарваан Баяраа” буюу Гомбын Баяраа гэдэг. Түүний ах Г.Сүхээ насаараа Сүхбаатар аймгийн Хэвлэл, мэдээллийн байгууллага, аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, Монголын радио, “МОНЦАМЭ” агентлагын орон нутаг дахь сурвалжлагчаар ажилласан нэртэй сэтгүүлч байдгийг мэдэх хүн цөөнгүй билээ. Харин Г.Баяраа маань 7 дугаар ангиа төгсгөөд мөн л Илгээлт өвөртлөн хөдөө гарсан. Тэгээд цэргийн алба хааж, улмаар Цагдаагийн байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй ажиллаж, хожмоо Дорноговь аймгийн Цаг­даагийн хэлтсийн даргын жолоочоор ажиллаж байгаад ахлагч цолтой гавьяаныхаа амрал­тад гарсан юм. Би гэдэг нөхөр бага, дунд сургуульд сурч байхаасаа л ангийнхаа хөвгүүд, охидыг элдэв үгээр хэлэн заримыг нь ахарчлуулдаг байсан санагдана. Түүний нэг нь, мань Г.Баяраа байсан болов уу. Манай ангийнхан түүнийг “Ам Баяраа”, мөн “Дарваан Баяраа ч” гэх. Тэгээд л:

Дарамзагдын хөгжим

Дарваан Баяраагийн шүлэг

Монгол ардын уртын дуу

Маамуу нааш ир

Ангийн охин, аманцар Адьяа дуулж

Мөн ангийн хөвгүүн, дэлдэн Адьяа

Баянхуур хөгжмөөр ая хамтатгана... гээд л маазардаг сан. Ийм нэг хэдэн зураг намайг ийм нэг хэрэггүй юм бичүүлэхэд хүргэлээ. Яах вэ, хатуу хөл хорионд байгаа мань мэтэд нь бол цаг нөгцөөх зугаа юм даа. Тэгээд ч, эдгээр дэмий бичвэрүүдээ эмхэтгэн алсдаа ном баринтаглах бодолтой байгаа учраас жаахан нуршчихлаа.

Гомбын БААТАРНУМ

/МЗЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч/

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.174) 2023 оны 12 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/со

Top