Merriam-Webster толь 2023 оны үгийг тодруулав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 28

Америкийн “Merriam-Webster's Collegiate Dictionary” толь “authentic” буюу жинхэнэ гэсэн утгатай тэмдэг нэрийг 2023 оны үгээр тодруулжээ. Энэ нь хиймэл оюун хааны хөгжилтэй холбоотой гэж тус толины ерөнхий редактор Питер Соколовски онцолжээ.

Түүний хэлснээр, 2023 онд “жинхэнэ” гэсэн ойлголтын хямрал ажиглагдсан. Соколовски “Бид ямар нэгэн зүйл жинхэнэ эсэхэд эргэлзэж эхэлсэн, тиймээс жинхэнэ зүйлийг илүү ихээр үнэлж эхэлж байна. Өнөөдөр бид харсан бүхэндээ итгэх боломжгүй болоод байна. Оюутан өөрөө судалгааны ажлаа бичсэн эсэхэд итгэлтэй байх боломжгүй болсон. Улстөрч үнэхээр ийм мэдэгдэл хийсэн гэж итгэлтэй хэлж чадахгүй болсон” гэжээ.

“Merriam-Webster” компанийн судалгааны баг цахим толины хандалт, хайлтыг судалсны дүнд оны үгийг тодруулдаг. 2023 оны турш “authentic” гэдэг үг эрэлт ихтэй байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top