Б.Гарьдмагнай МХБХ-ны Техникийн захирал боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 26

Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Ерөнхий нарийн бичгийн даргын газрын бүтцийн өөрчлөлтэй холбогдуулан Монголын хөлбөмбөгийн техник хөгжлийн үндэс болон Үндэсний шигшээ багийг ирээдүйн хөгжлийг тодорхойлох нь бидний нэн тэргүүнд тавигдах ажил болоод байгаа билээ.

Үүний хүрээнд МХБХ-ны Техникийн захирал Б.Буман-Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд хөлбөмбөгчиддөө нэр хүндтэй залуу боловсон хүчин өсөн дэвшиж яваа Үндэсний шигшээ багийн ахлагч асан, анхны АХБХ-ны "Pro" ангиллын дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж буй "А" ангиллын дасгалжуулагч Б.Гарьдмагнай томилогдлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top