1247 кг жинтэй хулуу дэлхийн дээд амжилтыг эвдэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 10

 

АНУ-ын Миннесота мужийн цэцэрлэгжүүлэлтийн багш 1247 кг хулуу ургуулж, дэлхийн дээд амжилт тогтоожээ.

Анока хотын оршин суугч Травис Жинжир Калифорнид болсон Дэлхийн хамгийн том хулуу шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээнд ялжээ. Өмнөх дээд амжилтыг 1226 кг хулуу хураан авсан Италийн тариаланч 2021 онд тогтоож байв. Жинжир аварга хулуу ургуулахын тулд өдөрт 12 удаа усалж, ердийнхөөс илүү бордоо хэрэглэсэн байна. Анокагийн техникийн коллежийн цэцэрлэгжүүлэлтийн багш тэрбээр эцгийгээ даган өсвөр наснаасаа эхлэн хулуу тариалж эхэлжээ. Тэмцээний ялагч 30 мянган ам.долларын шагнал авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top