Улаанбаатар хотын бондыг авах иргэд, ХУЛГАЙЧДЫГ САНХҮҮЖҮҮЛЭГЧ болчих вий! 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 02

Хөнгөн галт тэрэгний төсөл олны анхаарлыг ид татаж байсан үед буюу жил гаруйн өмнө манай хотын дарга "Улаанбаатар хот тулгамдсан асуудлуудаа шийдэхийн тулд өөрийн эзэмшлийн хөрөнгөө тоолж, бүртгэлжүүлж,  хэдэн их наядын үнэлгээтэй хот болохоо тодорхой болгож,  үнэлгээндээ тулгуурласан үнэт цаас, бонд гаргана" хэмээн шийдэмгий хэлж, ярьж байв. 

Гаднын хотууд хөгжлийн санхүүжилтээ бондоор шийддэг жишгүүдтэй учраас манай хот ч болохгүй юм юу байхав гэх хандлага нийгэмд байлаа. 

Байлаа гэхийн учир нь Улаанбаатар хот санхүүгийн ийм эрүүл шийдэл ашиглаж хөгжил дэвшилд хүрэхэд дэндүү хол байгаа гэдэг нь одоо ид дуулиан дагуулж буй автобуснуудын асуудлаас бэлхнээ харагдаж байна. 

Улаанбаатарыг хөгжүүлнэ, хотын иргэдээ ая тухтай амьдруулах орчин нөхцөлийг бүрдүүлнэ гэж ярьдаг хотын удирдлагууд, улстөрчид үнэн хэрэгтээ иргэдийн татварын мөнгийг хэсэг бүлгийн эрх ашигт нийцүүлэн зарцуулдаг байж болохыг илтгэсэн том асуудал гэдгийг хаа хаанаа ухаарч эхэлж байна. 

Тиймээс ийм нөхцөлд Улаанбаатар хотын даргын сурталчлаад буй бондыг худалдан авч, хөрөнгө оруулна гэдэг эрсдэлтэй.

Улаанбаатар хотын зүгээс мэдэгдэхдээ, тулгамдсан асуудлуудыг өргөн хүрээнд даацтайгаар шийдэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор анх удаагаа бонд гаргаж байна гэж буй.

Улаанбаатар хотын бондын анхдагч арилжаа өнөөдрөөс  буюу аравдугаар сарын 2-4-ний хооронд үргэлжилж,  нийт 277.8 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлнэ гэж зарласан. Татан төвлөрүүлэх хөрөнгөөр тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэж тодотгосон. 

Үнэхээр хотоо хөгжүүлэх хөрөнгө татах гэж байгаа л бол иргэдийн татварын мөнгийг завхруулсан автобусны панзныхаа учир явдлыг ил тод болгох шаардлагатай. 

Тэгэхгүй бол эцсийн дүндээ хотын бондыг авсан, хөрөнгө оруулсан хүмүүс  хулгайч улстөрчдийг санхүүжүүлэгч болчих гээд байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.52) 2023 оны 10 сарын 02

Энэ бондыг шууд цуцла. Энэ чинь өр. Сумъяаг ажлаа авах үед нийслэлийн төсөв 800 тэрбум байсан. Өнөөдөр 1.6 трилион төгрөг. Яг 2 дахин нэмэгдсэн. Тэгээд байхад л өр тавина гэж дайраад байдагийн учир нь унацтайхан цавчаа л байж.

0  |  0
Зочин(202.126.89.113) 2023 оны 10 сарын 02

Баллуулах нь байна шүү

0  |  0
irgen(202.21.121.189) 2023 оны 10 сарын 02

Баталгаатай. Буухаасаа өмнө гялс бонд гаргаад зарцуулахийг л бодож байгаа.\n

0  |  0
хулгайчид иднэ(220.255.95.45) 2023 оны 10 сарын 02

бондын мөнгийг Сумяа хулгайлаад иднэээ,наад өлөн лалар чнь самарнааа

0  |  0
Top