Бугын үржлийн үед ууланд явахдаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа

2023 оны 09 сарын 30

Сүүлийн өдрүүдэд "буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл олон ирж байгаа ба жил бүрийн ес болон аравдугаар саруудад Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийлгэний үе эхэлдэг.

Тус үржлийн буюу нийлгэний үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтад руу дайрах, мөргөх зэрэг  үйлдэл гаргадаг. Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд та бүхэн зөвхөн батлагдсан аялалын зам, маршрутаар явах мөн уул, ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.209) 2023 оны 10 сарын 01

Чалх сайжруулж буухгүй 72ц болдог гэсэн.аюултай шүү.анхаарахад илүүдэхгүй байх.

0  |  0
Zochin(202.126.89.230) 2023 оны 10 сарын 01

Ууланд явахдаа янз бүрийн өвс ургамал тасдан авч жажилж болохгүй. Бугын зуулттай байдаг тул анхаараарай иргэдээ.

0  |  0
Top