ШУВУУ: Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан 50 этгээдийг олж, тогтоолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 18

-ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС “ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛЫН ШУГАМААР 50 ЭТГЭЭДИЙГ ОЛЖ ТОГТООЖЭЭ-

Цагдаагийн байгууллага Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд 92 этгээд эрэн сурвалжилж байгаагаас 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46, нийт 50 этгээдийг олж тогтоон, олон улсын эрэн сурвалжлалтыг зогсоожээ.

Цагдаагийн байгууллага олж тогтоосон этгээдүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоогын байдлаар 28 этгээдэд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй үлдсэн 42 этгээдүүдээс оршин байгаа газар нь тогтоогдсон 25 /үүнээс Ази тивд 15, Америк, Европ тивд 10/ этгээд байна. Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, зохих хууль, журмын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлж, 29 этгээдийн гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, холбогдох гадруудад мэдээлэл дамжуулжээ. Мөн “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ” байгуулсан улс орнуудаас 12 этгээдийг шилжүүлэн авахаар тухайн улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд оршин суугаа улс нь одоогоор тодорхой бус үлдсэн этгээдүүдийг Олон Улсын Цагдаагийн байгууллага буюу Интерпол болон бусад байгууллагын дэмжлэгтэй эрэн сурвалжлах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochinх(86.111.137.193) 2023 оны 09 сарын 20

Hurdan ajillacheee

0  |  0
Zochin(184.151.190.63) 2023 оны 09 сарын 19

NERS N BAIXGUI kkk kkk kkk kkk kkk kkk

0  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 09 сарын 19

Ouyerdene ANUd turiin ailchilal nertei ochiod mash nuutsaar.Saihanbilegtei uulzasan.Ouyerdene yyniigee Mongoliin ulanii hand tailbarlahgyi uym uu.Mongolchuudaa MAN ba ANiin mapuud dahin turiig songuuliar luivardahaa tohiorj bna.MAPuud Mongoliig naimaltsaj bna.UYN SHUVUU AJILGAA .KKK.Harinch esaergeeree ashagalj bna shyy.Mongoliin ulnii bid edentei alatsahal bolson.

0  |  1
m(66.181.186.45) 2023 оны 09 сарын 19

Сайханбилэг Монголоос л тэжээгдэж байгаа тэрийг нь таслаж монгол дохь эд хөрөнгийг нь хураамжаар юм

2  |  0
Zochinх(86.111.137.193) 2023 оны 09 сарын 18

Tegmeersen

0  |  0
.(103.57.92.67) 2023 оны 09 сарын 18

Сонгууль дөхөж байна даа

1  |  0
Top