Аялалын шинэ маршут-Лаос

2023 оны 09 сарын 08

Лоас улс бол Зүүн Азийн орнуудаас далайд гарцгүй ганцхан орон. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн халуун дулаан сайхан орон юм. ЮНЕСКО-д байгалийн онгон төрхөө алдаагүй хэмээн бүртгэгдсэн Луанг Прабанг муж гэж бий. Тэнд  Европ тивийнхэн дүүрэн. Тийшээ зорчих тасалбарыг сарын өмнө захиалах хэрэгтэй гэнэ. Тэнд  зааны цэцэрлэгүүд байдаг бөгөөд тэдгээр зааныг жуулчид 20  минут унахад 15 ам.доллар орчим  болдог ажээ.

Аялаж жуулчлахад хамгийн тааламжтай орны нэг. Нэн ялангуяа европчуудын хөл тасрахгүй. Манай монголчууд Тайланд, Вьетнам, Зүүн Азийн орнуудаар аялаж зугаалдаг. Харин Лаос улсаар аялах нь цөөн байх. Тэгвэл энэ орноор аялах нь өртөг багатайгаас гадна үзэж харах зүйлээр арвин. Тухайлбал, Луанг Прабанг хот шат мэт долгиолон урсдаг, байгалийн гайхамшиг болсон өвөрмөц тогтоц бүхий усан хүрхрээгээрээ алдартай.

Энэ хот алтан оройтой авсаархан сүм хийдээрээ  мөн жуулчдын харааг булаадаг. УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад айлчилж буй парламентын дарга нь монголчуудыг эх орондоо айлчлахыг хүсэж, аяллын компаниудыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн сурагтай. Идэр есийн хүйтнээр халуун орныг зорих монголчуудын маршрут ийнхүү нэгээр нэмэгдэх бололтой шүү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top