Буцалтгүй тусламж, тэтгэлгээр суралцах ХҮСЭЛТ хүлээн авч эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

Боловсролын зээлийн сангаас 2023-2024 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын "Буцалтгүй тусламж, тэтгэлэг"-ээр суралцах оюутнуудын хүсэлт, материалыг авч эхэлжээ. 

Оюутнууд суралцаж буй сургуулийнхаа сургалтын албанд хандаж, материалаа өгөх юм байна. 


БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ТЭТГЭЛЭГИЙН ХЭЛБЭРҮҮД
 

  • Бүтэн өнчин суралцагч
     
  • Хөгжлийн бэрхшээлтэй бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч
     
  • Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч
     
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
     
  • Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч
     
  • Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч
     
  • Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч
     
  • "Монголын сайхан бичигтэн" уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч
     
  • Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч
     
  • Өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагч
     
  • Төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр суралцагч
     
  • Аймгийн төв хүртэл 500 км болон түүнээс хол байршилтай сургалтын байгууллагад суралцагч
     
  • Засгийн газар хоорондын болон яам, Боловсролын зээлийн сангийн түвшинд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад гадаад орноос суралцагч;


Та доорх холбоосоор орж танилцана уу.

Тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалт https://shorturl.at/sAFH9

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://elf.gov.mn/ хаягаар авч болно. 

Утас: 7004-7009

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(59.153.112.117) 2023 оны 08 сарын 31

Ингээд л улныханаа онцлоод яг толгой сайтай лидер хүүхдүүдээ дэмжихгүй бгаашдээ энэ улс хөгжихгүй дандаа халамж

0  |  0
Top